3770 жилийн түүхтэй, дэлхийн хамгийн эртний хоолны жор

0
19

Кембриджийн Их Сургуулийн профессор Билл Сутерланд эртний Месопотамийн үеийн шавар самбар дээр бичигдэн үлдсэн хоолны жороор гэртээ хоол хийж туршиж үзжээ. Тэрээр 3770 жилийн түүхтэй, дэлхийн хамгийн эртний хоолны жороор ямар хоол хийсэн болохыг хамтдаа сонирхоцгооё.

Билл тухайн жорын дагуу 4 хоол болон 1 талх хийжээ

Тэрээр уг эртний хоолны жорыг Моудхи Ал-Рашидийн “Ancient Mesopotamia Speaks: Highlights of the Yale Babylonian Collection” номноос авсан юм байна

Профессор Билл Сутерланд эртний хоол хийхийн тулд бэлтгэл ажилдаа цаг гаран зарцуулсан бол хоол хийх процесс хоёр, гурван цаг үргэлжилжээ. Тэрээр уг хоолыг хийхэд маш сонирхолтой байсан гэдгээ Твиттер хуудаснаа жиргэсэн бөгөөд түүний жиргээ цахим орчинд шуугиан тариад байгаа юм.

Хонины битүү чанасан мах

Тух’у салат

Пасрутум талхны үйрмэг

Эламит зутан шөл

Дээрх хоолнуудыг хийхэд маш хялбархан гэдгийг Билл дурдсан бөгөөд тухайн үеийн хүмүүс хоолондоо голчлон жууцай, сонгино, саримс болон яншуйг хэрэглэдэг байсан аж. Тэгээд “эдгээр хоолнууд байхад ресторанаар үйлчлүүлэх шаардлагагүй” гэж нэмж хэлжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу