17 хоногт 4 кг хүртэл жин хасахад туслах гайхалтай үр дүнтэй хоолны дэглэм

0
46

Энэхүү 17 хоногийн хоолны дэглэмийг зохиосон эмч Майкл Морено өнөөдөр алдрын оргилд хүрчээ. Тэрээр ном бичиж, телевизийн шоу хийдэг чамгүй амжилттай нэгэн болсон юм. Хэдэн жилийн өмнө Майкл Морено Калифорниа мужийн Сан Диэго хотод гэр бүлийн эмчээр ажилладаг байсан аж.

Жин хасах хөтөлбөрийг зохиох явцдаа тэрээр хүн бүр илүүдэл жингийн асуудалд хүргэдэг, өөрчлөхөд хүндхэн муу зуршлынхаа өмнө өвдөг сөгдөж байдгийг олж мэджээ. Түүний зохиосон тураах хөтөлбөр нь гурван үе шатаас бүрдэх бөгөөд шат бүр 17 хоногийн хугацаатай байна.

17 хоног гэдэг тоо зүгээр ч нэг гараад ирсэн санамсаргүй тоо биш ажээ. Учир нь хүний бие 17 хоногт ямар нэгэн хоол хүнсний хязгаарлалт эсвэл хэрэглээнд дасаж байдаг гэнэ. Үүний улмаас бодисын солилцоо болон илүүдэл жингээ хаях үйл явц удааширч байдаг байна. Тиймээс 17 хоногийн хоолны дэглэм барьж дууссаны дараагаар танд өөрчлөх хэрэгтэй зарим нэг зүйлс бас бий.

Нэгдүгээр үе шат

Энэ шат нь таны бодисын солилцоог хурдасгаж жин хасах нөхцлийг бүрдүүлэх зорилготой. Тиймээс энэхүү эхний 17 хоногийн хугацаанд өдрийн 1200 ккал илчлэг авахыг зөвлөдөг. Та энэ шатанд өөх тосгүй мах, бага зэрэг исгэсэн сүү, гадилаас бусад жимс жимсгэнэ, төмснөөс бусад хүнсний ногоо, ногоон эсвэл ургамлын гаралтай цай уухыг мөн зөвлөдөг байна.

Хоёрдугаар үе шат

Энэхүү үе шат нь эхний шатанд гаргасан үр дүнгээ барьж үргэлжлүүлэн жин хаях 17 хоног байх болно. Өдөрт авах илчлэгийн хэмжээ 1200ккал-1500ккал байх хэрэгтэй бөгөөд зөвшөөрөгдөх өөх тосны хэмжээ нэг удаад 100–350кж ихгүй байна. Өөрөөр хэлбэл 1 цайны халбага майноз эсвэл хүнсний ногооны тос, 170 гр өөх тос багатай мах, тал порц туна загасны саладтай тэнцдэг.

Гуравдугаар үе шат

Энэ үе шат нь таны хооллох хэв маягийг дэлхий нийтэд зүйтэй хэмээн үнэлэгдээд буй эрүүл хооллолтын дэглэмд хүргэх 17 хоног байх болно. Энэ хугацаанд та амт чанартай бөгөөд олон төрлийн тэжээллэг хүнс хэрэглэх хэрэгтэй. Та хундага дарстай хөнгөн зууш, жимс, бүр бага зэрэг шоколад ч идэж болно.

Энэхүү хоолны дэглэмийн давуу тал нь таны жинг маш үр дүнтэйгээр багасгах бөгөөд эрүүл мэндэд ямар нэгэн сөрөг нөлөөгүй байдлаар бодит үр дүнг мэдрэх боломжийг олгодог. Мөн энэхүү хоолны дэглэм нь хүний биед хэрэгцээгүй хоол хүнснээс ангижирч эрүүл хооллолтыг авчрах болно.

Эрүүл мэнд бол бидэнд буй хамгийн үнэтэй зүйл учраас та биеэ, оюун санаагаа эрүүл байлгаж байж амьдрал аз жаргалаар дүүрэн байх болно. Танд болон таны ойр дотны бүхэнд эрүүл аз жаргалтай амьдралыг хүсье!

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу