Авьяас чадвар эцэг эхээс өвлөгддөг болохыг баталсан оддын 10 хүүхэд

0
21

Алдартнуудын хүүхдүүд ямар болж, хэрхэн амьдарч байгаа нь бидэнд их сонирхолтой санагддаг. Авьяас чадвар үнэхээр үеэс үед өвлөгдөн удамшаад байдаг юм болов уу, та юу гэж бодож байна?

Жим Керри болон Жейн Эрин Керри

Жейн 1987 оны 9 дүгээр сарын 6-нд мэндэлж инээдмийн алдартай жүжигчин аавыгаа болон ээжийгээ ихэд баярлуулж байжээ. Оддын бусад хүүхдүүдийг бодвол Жейн Эрин Керри алдартай аавынхаа нөмөр нөөлөгт явахыг хүсдэггүй, бүгдийг өөрөө бие даан хийхийг хичээдэг. Дуучин бүсгүйн ажил ч амжилттай яваа, тэрээр хамтлагтайгаа тоглолтоо хийсээр байна.

Синди Кроуфорд болон Кайя Гербер

2001 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр америкийн супер модел Синди Кроуфорд болон бизнес эрхлэгч Ренди Герберийн гэр бүлд Кайя Жордан Гербер төржээ. Өнөөдөр тэр алдартай загвар өмсөгч бөгөөд өөрийгөө кино салбарт сорьж байна.

Адриано Челентано болон Розалинда Челентано

51 настай италийн жүжигчин, зураач бас дуучин Розалинда Челентано нь алдартай жүжигчин болон дуучин Адриано Челентано, Клауди Мори нарын бага охин юм.

Памела Андерсон болон Брэндон Томас Ли

Жүжигчин Памела Андерсон болон бөмбөрчин Томми Лигийн хүү 1996 оны 7 дугаар сарын 6-нд төржээ. Хүү ээжийнхээ мэргэжлийг үргэлжлүүлсэн юм, кинонд тоглохын зэрэгцээ загвар өмсдөг.

Жон Траволта болон Элла Блю

Жон Траволта болон Келли Престоны гэр бүлд 2000 оны 4 дүгээр сарын 3-нд охин Элла мэндэлжээ. Саяхан од аавтайгаа цуг кинонд тоглосон юм.

Пирс Броснан болон Дилан Броснан

1997 оны 1 дүгээр сарын 13-нд Пирс Броснан, Кили Шэй Смит нар хүүтэй болжээ, түүндээ Дилан нэр хайрласан. Хүү 18 нас хүрээд Saint Laurent брэндийн нэр нүүр царай болж байлаа. Залуу одоогоор кино сургуульд суралцаж, дуу хөгжим оролдож байна.

Кэтрин Зета-Жонс болон Кэрис Зета–Дуглас

Кэрис бол алдартай гэр бүл болох Кэтрин Зета-Жонс болон Майкл Дугласын бага охин, 2003 оны 4 дүгээр сарын 20-нд төржээ. 16 настай охин бүжгийн хамтлагтай, гэхдээ цаашид театрын жүжигчин болох хүсэлтэй.

Катрин Денев болон Кристиан Вадим

Францын кино найруулагч Роже Вадим болон жүжигчин Катрин Деневийн хүү Кристиан Вадим 1963 оны 7 дугаар сарын 18-нд Парисаас холгүй Булонь-Бийанкурт төрсөн. Тэрээр кино болон театрын алдартай жүжигчин болжээ.

Дэнни Де Вито болон Люси Де Вито

Дэнни Де Витогийн охин өдгөө 37 настай Америкийн алдартай жүжигчин болоод байна. Люси жүжигчний гараагаа театраас эхлүүлжээ, тэр цагаас хойш 39 кинонд дүрээ үлдээгээд байгаа юм.

Жулианна Мур болон Лив Фрейндлих

Жүжигчин Жулианна Мур болон кино зохиолч Барт Фрейндлих нар хүн төрөлхтөнд нэгэн хөөрхөн охин бэлэглэжээ. Лив 2002 оны 4 дүгээр сарын 11-нд төрсөн юм. Охин сагсан бөмбөг сонирхдог, кинонд дүр бүтээхийн зэрэгцээ загвар өмсдөг.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу