Тэр Бүсгүй (2013) кино тойм

0
20

ЛОГЛАЙН: Ойрын ирээдүйд, ганцаардсан зохиолч өөрийнх нь ажлын болоод амьдралын зарим хэрэгцээг хангах хиймэл оюун ухаант үйлдлийн систем худалдан авах бөгөөд улмаар түүнтэй хайр дурлалын харь цаатай болж дот носоно.

HER (2013) кино тойм | R
2 цаг 6 минут | IMDb үнэлгээ: 8.0/10
Драма | Романс | Шинжлэх Ухааны Уран Зөгнөлт

“ТЭР БҮСГҮЙ” бол таны үзэж байсан романс кинонуудаас маш онцгой, содон бүтээл. Яагаад гэвэл, эл бүтээл нь биднийг нэгтгэдэг хийгээд биднийг хуваадаг хоёр чухал зүйлийг хөндөн өгүүлсэн юм.

Найруулагч Спайк Жонз хүн төрөлхтөний амьд дулаан харилцаа орчин үеийн техник технологи дээд цэгтээ тулсан нийгэмд хэрхэн алсран замхарч байгааг харуулсан. Мөнхүү, хайр дурлалын харилцааны мөн чанарыг гурван талт өнцгөөс үнэхээр уран дүгнэсэн.

Тэрээр мөнхийн хайрын ич гүүргүй тунхаглалыг бүтээлдээ шингээж илэрхийлсэн нь туйлын магтууштай. Хайр гээч зүйлд хил хязгаар үгүй ч гэсэн түүнд бас давж халдаж болохгүй хязгаар гэж бий.

Бид энэхүү киноноос хайрын үнэ цэнэ хийгээд хувь хүний үнэ цэнэ чухам юу болохыг ойлгож ухаарч мэдэрч авах боломжтой. Киноны өнгө болон хөгжмийг дурдахгүй байхын аргагүй. Хайр дурлал, хүсэл тэмүүллийн илэрхийлэмжийг улаан өнгө болон уянгын хөгжим аялгуугаар гайхалтай илэрхийлсэн.

НАЙРУУЛАГЧ: Спайк Жонз, ПРОДЮСЕР: Меган Эллисон, Спайк Жонз, Винсент Ландау, ЗОХИОЛЫГ БИЧСЭН: Спайк Жонз, ДҮРҮҮДЭД: Хоакин Феникс, Эми Адамс, Рүни Мара, Оливия Уайлд, Скарлетт Йоханссон, Крис Прэтт, Кристен Уиг, Портия Даблдэй, ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ: Аркаде Фаяр, Оуэн Паллетт, ЗУРАГЛААЧ: Хойте Ван Хойтема, ЭВЛҮҮЛЭГЧ: Эрик Зумбруннен, Жефф Бучанан

ДИСТРИБЬЮТЕР: Уорнер Брос Пикчирс, ПРОДАКШН КОМПАНИ: Аннапурна Пикчирс, АЛБАН ЁСНЫ НЭЭЛТ: 2013 оны 12-р сарын 18, ТӨСӨВ: $23 сая ам.доллар, АШИГ ОРЛОГО: $48.3 сая ам.доллар

Албан ёсны трэйлер:

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу