Цагаан гааг турах зорилгоор хэрхэн хэрэглэх вэ?

0
75

Илүүдэл жингээ хасах амаргүй даалгавар хэдий ч турах үйл явцыг хурдлуулж болно. Хоол амтлагч эсвэл ардын уламжлалт анагаах ухаанд ашиглахаас гадна илүүдэл жингээ хасахад ашигладаг үндэс юм. Цагаан гааг хүнсэндээ хэрэглэж илүүдэл жингээ багасгаж чадна.

Цагаан гаанд гингерол агуулагддаг, чинжүүний анхилуун үнэрийн эх сурвалж бодис. Уг бодис нь илүүдэл жин хасах, глюкоз болон инсулын хэмжээг бууруулахад нөлөөлнө. Цагаан гаа нь гэдэс ходоодны үйл ажиллагааг дэмжиж байгааг судалгаагаар тогтоосон. Хоол боловсруулах үйл ажиллагааг жигдрүүлэх тул илүүдэл жингээ хасахад нөлөөлнө гэж үзэх ажээ.

Цагаан гааг турах зорилгоор хэрхэн хэрэглэх вэ?

Цагаан гааг хоол хүнсэндээ төрөл бүрийн аргаар хэрэглэж болно. Өглөөний аяга ус, өглөөний хоол, тэр ч бүү хэл шарсан өндөгтэйгөө ч идэх боломжтой. Цагаан гаатай цай, пирог, кекс, салат эсвэл түүхийгээр нь зүсээд зажилсан ч болно. Гэхдээ энэ бүгдээс цагаан гаатай цай илүү амттай бөгөөд үр дүнтэй арга.

1. Цагаан гаатай цай

Цэвэр цагаан гаатай цай хийхэд танд 1 см орчим цагаан гааны үндэс, 1 стакан ус хэрэгтэй. Цагаан гаагаа нухаад буцалж буй усандаа хийнэ. 2 минут буцалгаад шүүж аягандаа хийнэ.

2. Цагаан гаа болон цинамон

Цагаан гааны цайндаа цинамон хийнэ, илүүдэл жин хасах үйлчилгээгээрээ алдаршсан жор болно. Цайг бэлдэхэд 1 см орчим жижиглэсэн цагаан гаа, ¼ ц.х цейлон нунтаг цинамон болон аяга ус хэрэгтэй. Цинамоноо усанд хийж хонуулна. Өглөө нь шүүгээд усаа буцалгаарай. Дээрээс нь нунтаг цагаан гаагаа хийж 2 минут буцалгана. Шүүгээд аягандаа хийнэ.

3. Цагаан гаа болон гаа

Цагаан гаатай цайндаа багахан гаа хийвэл илүү амттай болно. 1 см орчим нухсан цагаан гаа, 4 эсвэл 5 гааны навч, нэг аяга ус хэрэгтэй. Цагаан гаа, гааны навчаа усанд хийж 3 минут орчим буцалгана. Аягандаа шүүж ууна.

4. Цагаан гаа болон нимбэг

Нимбэг нь С амин дэмээр баялаг тул дархлааны системийг дэмжинэ. Цайг бэлдэхэд 1 см орчим нунтагласан цагаан гаа, нэг х.х нимбэгийн шүүс болон аяга ус хэрэгтэй. Усаа буцалгаад дээрээс нь цагаан гаагаа хийж дахин хэдэн минут буцалгана. Цайг шүүсний дараа нимбэгийн шүүсээ хийгээрэй.

5. Цагаан гаа болон зөгийн бал

Энэ цайг бэлдэхэд танд 1 см орчим нухсан цагаан гаа, 1 ц.х цэвэр зөгийн бал болон аяга ус хэрэгтэй. Буцалж байгаа усандаа цагаан гаагаа хийгээд дахин хэдэн минут буцалгана. Аягандаа шүүж хийнэ, дээрээс нь цэвэр зөгийн балаа хийгээрэй.

Цагаан гаагаар жингээ хасацгаая

Цагаан гаа нь жингээ хасахад тусална, гэхдээ та зохих хэмжээгээр хэрэглээрэй. 5-6 цаг тутамд 1 см орчим цагаан гаа хэрэглэх нь зөв хэрэглээ болно. Цагаан гааны хэрэглээг хэтрүүлсэн тохиолдолд гаж нөлөөтэй болохыг анхаараарай. Тиймээс цагаан гаатай цайны араас заавал аяга ус ууж байх хэрэгтэй. Турахыг хүсэж байгаа бол зөвхөн цагаан гаатай цай уухаас гадна биеийн идэвхтэй хөдөлгөөн хийх ёстойг анхаарна уу.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу