Цинамоны эрүүл мэндэд эерэгээр нөлөөлөх 5 гайхалтай ач тус

0
20

Таны гал тогоонд байгаа амтлагчууд дундаас цинамон хамгийн амттай байгаад зогсохгүй мөн ашиг тустай нь. Чимх цинамоныг кофе эсвэл десертэнд хийхэд амт нь гоё болохоос гадна хүний эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг. Хоол хүнсэндээ цинамон түлхүү хэрэглэх хэрэгтэй гэдгийг сүүлийн үеийн судалгаанууд батлаад байна. Ялангуяа зүрх судасны системийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор хэрэглэж үзээрэй.

1. Зүрх судасны системийн өвчлөлд

Өдөр болгон чимх цинамон хэрэглэхэд зүрхний үйл ажиллагаа болон цусны эргэлтэд сайнаар нөлөөлнө. Цинамон холестериныг гадагшлуулах бөгөөд зүрх, судасны ханыг бэхжүүлдэг. Үүний үр дүнд зүрхний ши гдээс, цус ха рвалтаас хамгаална. Цусны өндөр даралттай хүмүүсийн даралт тогтворждог.

2. Турахад

Илүүдэл глю козыг цинамон гадагшлуулдаг, энэ нь турахад туслах юм. Тиймээс амттай бялуу идэхийг хүсэж байгаа бол нарийн боовондоо ахиухан цинамон хийгээрэй. Цинамон гэдэс ходоодонд агуулагдах өөх тосыг задалж байгааг анагаахын шинжлэх ухааны судалгаа баталсан. Чухам энэ л үйл явц бодисын солилцоог дэмждэг аж.

3. Чих рийн ши жинд

Цинамон цусан дахь сахарын хэмжээг тэнцвэржүүлдэг тул чих рийн ши жинтэй хүмүүст нэн хэрэгтэй гэж үзжээ. Өдөрт цайны халбаганы дөрөвний нэгээр нунтаг цинамон хэрэглэснээр цусан дахь сахарын хэмжээг тогтворжуулах боломжтой.

4. Устгах үйлчилгээ

Цинамон нь шүд өвчлүүлэх, хор хойтуу лах мөө гөнцөр, ня нгийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг. Тийм ч учраас шүдний оо, ам зайлагч, амны үнэр дарагч зэрэг бүтээгдэхүүний орцод багтдаг. Германы эмч нар цинамоныг үтр ээний мөө гөнцөр, шээ сний замын үрэ вслийн үед хэрэглэх нь үр дүнтэй болохыг тогтоожээ. Цинамоны хандтай цай бэлдэж эмчилгээний зориулалтаар ууна.

5. Ханиад, томууны үед

Цинамонтой цай дулаацуулах нөлөөтэй. Хагас литр буцалсан усанд ганц цинамон хийж 10-15 минут хандална. Хөрсөн цайг зөгийн балаар амтлаад уугаарай. Мөн жүржийн хальс ч нэмж блох юм, цай улам л сайхан амттай болдог.

Мөн цинамонтой сүү хөөрүүлж ууна. Стакан сүүнд ½ цайны халбага нунтаг цинамон, нэг хоолны халбага зөгийн бал нэмнэ. Зөгийн балыг буцалж байгаа сүүнд биш харин 60 хэм хүртэл хөрсөн үед нь хийгээрэй.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу