Бүсгүй танд хамгийн хэрэгцээтэй 5 төрлийн нүүрний маск

0
68

Нүүрний маск нь бидний арьсыг богинохон хугацаанд тэжээлээр тэтгэж, хүссэн хэмжээнд аваачдаг гайхалтай бүтээгдэхүүн. Маск нь дотроо арьсны онцлог, нас, зориулалтаараа өөр өөр байдаг ч эцсийн үр дүн нь ижилхэн буюу бидний арьсыг сайхан байлгах явдал юм. Ингээд бид та бүхэндээ хамгийн хэрэгцээтэй 5 нүүрний маскыг танилцуулж байна.

Өргөст хэмхтэй маск

Хэрвээ та арьсаа цайруулахыг хүсэж байвал, танд ердөө өргөст хэмх болон өндөгний цагаан байхад л хангалттай. Хэрхэн маскаа бэлдэх вэ:

  • Өргөст хэмхээ үрээд өндөгний цагаантайгаа хольж хутгана
  • Нүүрэндээ жигдхэн түрхээд 15 минут байлгана
  • 15 минутын дараа бүлээн усаар угааж цэвэрлэнэ

Нимбэгтэй маск

Хэрвээ та нүүрэн дээрх батганаасаа санаа зовдог бол, танд нимбэгний шүүс, өндөгний цагаан, сүү болон зөгийн бал хэрэг болно. Хэрхэн маскаа бэлдэх вэ:

  • Өндөгний цагаанаа нунтаглаад, дээр нь бусад орцуудаа хийнэ
  • Нүүрэндээ жигдхэн түрхээд 15 минут байлгана
  • 15 минутын дараа бүлээн алчуураар арчиж цэвэрлэнэ

Овьёостой маск

Хэрвээ та үрчлээ болон хар батганаасаа ангижрахыг хүсвэл, танд овьёос, алим, оливын тос, зөгийн бал, кефир болон бага зэрэг нимбэгний шүүс хэрэг болно. Хэрхэн маскаа бэлдэх вэ:

  • Хамгийн эхлээд та овьёосоо нунтаглах хэрэгтэй
  • Нэг ширхэг алимыг үрж жижиглээд, зөгийн балтай хольж хутгаад тусад нь жижиг аяганд бэлтгэнэ
  • Ижил хэмжээтэй нунтагласан овьёосоо мөн ижил хэмжээтэй оливын тостой нийлүүлэн тусад нь аяганд найруулна

  • Хоёр хоолны халбага кефирийг бага зэргийн нимбэгний шүүстэй холино.
  • Хамгийн эхлээд овъёос болон оливын тосны холимогоо нүүрэндээ түрхээд хаттал нь хүлээнэ. Хатсаны дараа, дараагийн холимог болох алим болон зөгийн балаа түрхэнэ. Мөн бүрэн хатсаны дараа гуравдахь холимогоо (кефир болон нимбэгний шүүс) түрхэнэ
  • Гуравдахь холимогоо түрхсэний дараа 5-10 минутын дараа бүлээн усаар угааж цэвэрлээрэй

Турмериктэй маск

Үрчлээс арилгахад нэн тохиромжтой маск. Уг маскыг бэлдэхийн тулд танд нунтаг турмерик, нунтагласан авокадо болон кефир хэрэгтэй. Хэрхэн бэлдэх вэ:

  • Гурван орцыг сайтар хольж хутгана
  • Нүүрэндээ түрхээд 5 минут байлгах хэрэгтэй
  • 5 минутын дараа бүлээн усаар угааж цэвэрлэнэ

Шоколадтай маск

Шоколадтай маск нь таны арьсыг зөөлөн, торгомсог болгоно. Танд юу хэрэг болох вэ гэвэл, 5 хоолны халбага нунтаг какао, 4 хоолны халбага зөгийн бал, 3 хоолны халбага овьёос, 2 хоолны халбага цөцгий хэрэг болно.

  • Бүх орцыг сайтар хольж хутгаад нүүрэндээ түрхэнэ
  • 20 минут байлгах хэрэгтэй
  • 20 минутын дараа хүйтэн бүлээн усаар цэвэрлээрэй

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу