Найруулагч Дэвид О. Расселлийн цоо шинэ бүтээлд Жон Дэвид Вашингтон гол дүрд тоглоно

0
9

“The Fighter” , “Silver Linings Playbook” болон “American Hustle” гэх мэт кинонуудаараа дэлхий дахинд өөрийгөө дархалсан, Америкийн нэрт найруулагч Дэвид О. Расселлийн цоо шинэ бүтээлд жүжигчин Жон Дэвид Вашингтон гол дүрд тоглохоор болсон байна.

Түүнийг холливүдийн алдарт жүжигчин Дензел Вашингтоны хүү гэдгээр нь кино сонирхогчид мэдэх байх. Тэрээр хамгийн сүүлд Кристофер Ноланы бүтээл “Tenet” кинонд гол дүрийг бүтээсэн юм.

“Deadline” сайтын мэдээллэж буйгаар Дэвид О. Расселлийн цоо шинэ уран бүтээл ирэх оны нэгдүгээр сард зураг авалтандаа орохоор зэхэж байгаа аж. Харин тус киноны үйл явдлын агуулгын увьд тодорхой мэдээлэл цацагдаагүй байна.

Тус кинонд Жон Дэвид Вашингтон жүжигчин Кристиан Бэйл, Марго Робби болон Майкл Б. Жордан нартай хамтран тоглоно.

Найруулагч Дэвид О. Расселл уг бүтээлийнхээ кино зохиолыг өөрөө бичжээ.

Хамгийн сүүлд 2015 онд “Joy” киногоо дэлгэцнээ гаргаж, $101 сая ам.долларын ашиг орлого олсон юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу