Египетийн археологчид 2500 жилийн настай модон бунханг задалжээ

0
34

Египетийн археологчид ойролцоогоор 2500 жилийн настай 59 модон бунханы дээжийг нь олон нийтийн өмнө задлажээ. Бунхан дотроос сайн хадгалагдсан мумми гарч ирсэн аж. Эдгээрийг Египетийн Гранд музейд удахгүй шилжүүлэх юм байна.

Тэд 2018 онд Саккарагын нутаг дэвсгэрээс 11 пирамидад малтлага, хайгуул хийсэн бөгөөд 10-12 метрийн гүнээс 59 модон бунханг олж илрүүлсэн аж. Бунхан доторх мумми нар тухайн үеийн өндөр дээд угсаатай гэр бүлийн гишүүд болон тахилч, тайлгач нар байж магадгүй хэмээн археологчид мэдээлсэн байна.

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу