ТикТок дээр шүдээ угаахдаа хэр хэмжээний оо хэрэглэх ёстойг үзүүлсэн шүдний эмчийн бичлэгийг 6 сая хүн үзжээ

0
21

Малайзын шүдний эмч Гао сүүлийн үед ТикТок дээр шүдний эрүүл мэнд, арчилгааны талаар маш олон видео хийж байгаа бөгөөд түүний сүүлчийн бичлэгийг нийт 6 сая гаруй хүн үзжээ.

Тэрээр шүдний ооны реклам хүмүүсд маш буруу ойлголтыг өгдгийг харуулаад зогсохгүй хэр хэмжээний оог хэрэглэх ёстой үзүүлсэн байна. Бид бүхэн өнөөдрийг хүртэл шүдээ угаахдаа их хэмжээний оо түрхэж хэрэглэдэг байжээ.

Реклам зар сурталчилгаан дээр гардаг шүдний ооны хэмжээ

3 болон түүнээс доош настай хүүхдүүдийн хэрэглэх ёстой ооны хэмжээ

3 наснаас дээш насны бүх хүмүүсийн хэрэглэх ёстой ооны хэмжээ

Хүүхэд байхаасаа л шүдний оог хэтрүүлэн хэрэглэх нь шүдний эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг болохыг Гао эмч тайлбарлан хэлжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу