“Nocturnal Animals” (2016) киноны тойм

0
8

ЛОГЛАЙН: Баян чинээлэг арт галлерейн эзэн бүсгүй хуучин нөхрийнхөө бичсэн романд ангуучлагдан гүн уусан нэвчих бөгөөд тэрхүү романы ха ргис хэ рцгий, сэтгэл шаналам үйл явдлын агуулга нь өшөө авалтын симболик түүх болохыг бүсгүй ойлгож ухаарна.

NOCTURNAL ANIMALS | R
1 цаг 56 минут | 7.5/10
Драма | Триллер

Остин Райтийн 1993 онд бичсэн “ТОНИ, СУСАН ХОЁР” романаас сэдэвлэн бүтээсэн энэхүү нео-нуар, сэтгэлзүйн триллер, драма жанрын кино нь зохиол доторхи зохиол өгүүлэмжийн хэлбэрийг ашиглан гурвалсан үйл явдлын чиг шугамыг уран нарийн дүрсэлсэн 2016 оны онцлох кинонуудын нэг.

Тухайн өгүүлэмжийн хэлбэр нь уран зохиол болон кино урлагт ашиглагдаад урт удаан хугацааг туулсан бөгөөд гол дүрийн баатрын дотоод сэтгэлийн зөрчил тэмцлийг илэрхийлэхэд онцгойлон ач холбогдол өгдөг юм.

Киноны үйл явдлын агуулгын бодит амьдрал дээр өрнөж буй өнгөрсөн ба одоо цагийн харуусал, шаналал болон зохиол дотор өрнөж буй өнгөрсөн цагийн халаглал, зовлонгийн давтагдсан илэрхийлэмжийн уялдаа холбоог зураглалын найруулгаар маш сайн тодотгон харуулсан.

Жүжигчид хоорондын динамик тоглолтын гүйцэтгэл, найруулгын болон зураг авалтын төгс нийлэмж, зохиолын бүтцийн эрчимт хэмнэл, дан ганц болон хоёрдмол утгын тэнцвэрт байдал, сул дорой байдал болон өшөө авалтын үндсэн сэдэв, урлагийн бүтээлүүдээр дамжуулан хэлсэн метафор санаанууд нь үзэгчдийн болон шүүмжлэгчдийн анхаарлыг ихэд татжээ.

НАЙРУУЛАГЧ: Том Форд, ПРОДЮСЕР: Роберт Салерно, Том Форд, ЗОХИОЛЫГ БИЧСЭН: Том Форд, ДҮРҮҮДЭД: Эми Адамс, Жейк Жилленхол, Майкл Шеннон, Аарон Тейлор Жонсон, Айла Фишер, Арми Хаммер, Лора Линни, Андреа Райсборо, Элли Бамбер, Карл Глусман, ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ: Абель Коженёвский, ЗУРАГЛААЧ: Шеймас Макгарви, ЭВЛҮҮЛЭГЧ: Хоан Собел

ДИСТРИБЬЮТЕР: Фокус Фьючерс, ПРОДАКШН КОМПАНИ: Фэйд тү Блак, АЛБАН ЁСНЫ НЭЭЛТ: 2016 оны 11-р сарын 18, ТӨСӨВ: $22.5 сая ам.доллар, АШИГ ОРЛОГО: $32.4 сая ам.доллар

Албан ёсны трэйлер:

Нийтлэлч: Зак (кино найруулагч, зохиолч, шүүмжлэгч)

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу