“The Killing of a Sacred Deer” (2017) киноны тойм

0
21

ЛОГЛАЙН: Зүрх судасны мэс заслын эмч нэгэн өөд болсон өвчтөнийхөө хүүтэй холбоо тогтоон, түүнд тус дэм болох үүднээс нөхөрлөнө. Мартин хүүг гэртээ урьсаны дараахан түүний гэр бүлийн гишүүдэд учир битүүлэг өвчин илрэх бөгөөд тэрээр санаанд оромгүй золиос гаргахаас өөр аргагүй байдалд хүрнэ.

THE KILLING OF A SACRED DEER | R
2 цаг 1 минут | 7.0/10
Драма | Учир Битүүлэг | Триллер

Лантимосийн хоёр дахь англи хэл дээр хийсэн энэхүү бүрэн хэмжээний кино нь эртний Грекийн жүжгийн зохиолч Еврипидийн “Авлидийн Ифигения” хэмээх эмгэнэлт зохиолоос сэдэвлэсэн аж.

Сэтгэлзүйн триллер болон сүнслэг абсурдист хоёрын этгээд хоршил гэмээр уг кино нь өшөө авалтын сэдвийг маш өөр өнцгөөс буюу далдын хий ухаар хүчин, нууцлаг харын дом шившлэгийн шидтэй холбон харуулсан юм.

Мөн үйлийн үрийн төлөөсийг амьдралын тэнцвэрт байдалтай маш нарийн сүлжиж илэрхийлсэн нь гайхалтай.

Минималист ухаалаг зохиол, дүнсгэр муухай хөгжим болон жүжигчин Барри Кеагоны гойд дүрийн тоглолтуудыг онцлох нь зүйн хэрэг.

НАЙРУУЛАГЧ: Йоргос Лантимос, ПРОДЮЕСР: Йоргос Лантимос, Эд Гиней, ЗОХИОЛЫГ БИЧСЭН: Йоргос Лантимос, Эфтимис Филиппоу, ДҮРҮҮДЭД: Колин Фаррелл, Николь Кидман, Барри Кеагон, Рэффи Кэссиди, Санни Сулжик, Алисия Сильверстоун, Билл Кэмп, ЗУРАГЛААЧ: Тимиос Бакатакис, ЭВЛҮҮЛЭГЧ: Йоргос Мавропсаридис

ДИСТРИБЬЮТЕР: Курзон Артифишл Айя, ПРОДАКШН КОМПАНИ: Фильм4, Нью Спарта Фильмс, ХанВэй Фильмс, А24, Лимп, Элемент Пикчирс, АЛБАН ЁСНЫ НЭЭЛТ: 2017 оны 11-р сарын 03, ТӨСӨВ: Тодорхойгүй, АШИГ ОРЛОГО: $6.1 сая ам.доллар

Албан ёсны трэйлер:

Нийтлэлч: Зак (кино найруулагч, зохиолч, шүүмжлэгч)

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу