Seven (1995) киноны тойм

0
2598

ЛОГЛАЙН: Тэтгэвэртээ гарахаар зэхэж буй хашир туршлагатай мөрдөгч Уильям Сомерсет болон түүний албыг үргэлжлүүлэн ажиллах гэж буй залуу мөрдөгч Дэвид Миллс нар долоон хар нү глийг нийгэмд сэтгэл хиртхийлэм байдлаар мэдрүүлэх зорилго агуулсан цу врал алуу рчны араас нэхэн хөөнө.

SE7EN (1995) | R
2 цаг 7 минут | 8.6/10
Гэмт Хэрэг | Драма | Учир Битүүлэг

“ДОЛОО” кино нь 1990-ээд оны үед гарч байсан шилдэг кинонуудын нэг бөгөөд цу врал алуу рчинтай гэ мт хэ ргийн жанр дундаа ч онцлох байр суурийг эзэлдэг Дэвид Финчерийн хит классик бүтээл.

Хүн төрөлхтний бо хирдсон нийгмийн амьдралын моралын асуудлыг ху рцаар илэрхийлэн гаргаж ирсэн уг кино нь ямар ч алл ага, хэ рцгийлэл, хү чирхийлэлийн үйл явдлыг харуулалгүйгээр үзэгчдэд маш хүчтэй ай дас хүй дэс, жи гшил зэ вүүцлийг мэдрүүлсэн юм.

Тус киноны чухал дүр Жон Доугийн алл ага бүрийнхээ ард үлдээх үгс буюу
“хо вдог” , “шунахай” , “залхуу” , “та чаал” , “бардам” , “атаархал” , “хи лэн” нь Христийн үхл ийн долоон хар нү гэл нэрийддэг хэдий ч хүмүүний хүлчин тэвчих ёстой,
ялан дийлэх ёстой хо р хө нөөлт долоон хар зан авир хэмээн нэрийдвэл зохилтой.

Киноны төгсгөлд, “Эрнест Хэмингуэй; энэ ертөнц бол их сайхан газар, түүний төлөө тэ мцэх ёстой гэж хэлсэн. Гэхдээ би зөвхөн сүүлийн хэсэгтэй нь л санал нийлж байна” хэмээн Сомерсетийн хэлсэн энгийн боловч гүнзгий утга төгөлдөр ишлэлээр найруулагчийн хэлэх гэсэн хамгийн үнэ цэнэтэй санааг тодорхойлон ойлгож болох юм.

НАЙРУУЛАГЧ: Дэвид Финчер, ПРОДЮСЕР: Арнолд Копелсон, Филлис Карлиле, ЗОХИОЛЫГ БИЧСЭН: Эндрью Кевин Уокер, ДҮРҮҮДЭД: Брэд Питт, Морган Фримен, Гвинет Пэлтроу, Кевин Спейси, ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ: Ховард Шор, ЗУРАГЛААЧ: Дариус Хонжи , ЭВЛҮҮЛЭГЧ: Ричард Фрэнцис-Брюс

ДИСТРИБЬЮТЕР: Нью Лайан Синема, ПРОДАКШН КОМПАНИ: Жуно Пикс, Сеччи Гори Пикчирс, АЛБАН ЁСНЫ НЭЭЛТ: 1995 оны 09-р сарын 22, ТӨСӨВ: $33 сая ам.доллар, АШИГ ОРЛОГО: $327.3 сая ам.доллар

Албан ёсны трэйлер:

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу