Та болон таны хамтрагч хоорондоо үл таних хүмүүс болж буйн 7 шинж тэмдэг

0
245

Та урьд өмнө нь “7 жилийн загатнаа” гэсэн үгийг та сонсож байсан уу? Энэ нь хосууд анх гэр бүл болж байсан шигээ аз жаргалтай байхаа болих цэгийг хэлдэг. Гэхдээ гэр бүл салалтын статистикийн дагуу энэхүү “аюултай бүс” нь 5-8 жилийн хооронд тохиолддог аж. Бид хосууд бие биенээсээ салахад хүргэдэг зүйлсийн талаар гүнзгий судалж, үл тоомсорлож болохгүй 7 шинж тэмдгийг тодорхойлсон юм.

1. Та хоёр бие биедээ гэнэтийн бэлэг барьдаг боловч тэр нь нээх сайхан зүйлээр бус, сөрөг зүйлээр гайхшруулах болно

Та хамтрагчийнхаа хэлсэн эсвэл хийсэн бүх зүйлээс түүний бодол санааг ойлгох бүрэн боломжтой. Хэдийгээр та хоёр бие биедээ гэнэтийн бэлэг барьдаг боловч тэр гэнэтийн бэлэг нь таныг гайхшруулах сөрөг зүйл байх болно.

Шийдэл: Долоо хоногт ядаж нэг удаа сэтгэл санаа нь ямархуу байна, сүүлийн хэдэн өдөр ямар сэтгэгдэл төрүүлсэн зүйлийнх нь талаар асуу. Мөн долоо хоногт дор хаяж нэг кино хамт үзэж, үзсэн зүйлээ хамтдаа ярилц.

2. Та хоёр хэрэлдэж муудалцахаа бүр больсон

Аз жаргалтай хосууд хэзээ ч хоорондоо муудалцдаггүй гэсэн домог шиг яриа байдаг. Хэрүүл маргаан нь ихэвчлэн сэтгэлийн зовлонгоос үүдэлтэй байдаг – хэрвээ та хайртай хүнийхээ хийсэн зүйлд дургүй бол ирээдүйд ижил асуудал давтагдахыг зогсоохын тулд түүнд ямар нэгэн аргаар хэлэхийг хүснэ шүү дээ. Гэвч хэрэв хосуудын сэтгэл хөндийрсөн цагт бие биедээ юу ч хэлэхээ больж, бүр хэрэлдэх маргалдах ч сонирхолгүй больдог аж.

Шийдэл: Хайртай хүнийхээ хийж буй зүйлийг үл тоомсорлож болохгүй. Хэрэв та тухайн зүйлд нь сэтгэл дундуур байвал түүнд заавал хэлэх хэрэгтэй.

3. Хайртай хүнийхээ найз нөхдийнх нь нэгнийх нь ч нэрийг мэддэггүй

Бид ихэнх цагаа ажил дээрээ өнгөрөөдөг тул ажил дээрээ болсон зарим нэгэн бухимдлыг гэртээ авчрахгүй байх боломжгүй юм. Аз жаргалтай хосууд ажил төрөл, найз нөхөд, дараагийн алхам гээд л бүх зүйлээ өдөр болгон хуваалцдаг. Хэрвээ таны хэлсэн зүйлд таагүй хариулт хэлэх эсвэл огт мэдэхгүй юм шиг дүр гаргаж байвал та хоёрын харилцаанд асуудал байгааг илтгэнэ.

Шийдэл: Түүний ажлын өдөр хэрхэн өнгөрснийг асууж, удахгүй болох уулзалтын талаар юу ярьж байгааг нь анзаарч, тодорхой асуулт асуугаарай. Тэр өөрт нь анхаарал тавьж байгааг анзаарах бөгөөд ингэснээр та уйтгартай хийсвэр яриа өрнүүлэх шаардлагагүй болно.

4. Түүнд гоё мэдээ дуулгахад тэр огтхон баярлахгүй эсвэл тоохгүй

Танд бусдад хэлэх гэсэн маш сайхан мэдээ байна гэж төсөөлөе. Тэгвэл та тэр мэдээгээ хамгийн түрүүнд хэнд дуулгах вэ? Хэрвээ таны эхний эсвэл хоёрдахь сонголтонд хайртай хүн чинь байхгүй байвал та хоёрын хооронд зай үүссэн болохыг илтгэнэ.

Шийдэл: Асуудлын үндэс суурийг нь эргэцүүлэн бодоорой. Хайртай хүнийхээ хариу үйлдлээс эсвэл ердөө л харилцааны дутагдалаас болж та сайхан мэдээгээ хуваалцахаа больсон уу? Аль ч тохиолдолд та харилцаагаа авч үлдэхийн хэзээ ч бүү шантраарай.

5. Чимээгүй байдал тухгүй болсон

Та хайртай хүнийхээ хажууд нь байхдаа юу ч хийхгүй байсан мөчийг санаж байна уу? Хосууд тус тусдаа завгүй байсан ч бие биенээ тухтай байлгах хэрэгтэй.

Шийдэл: Долоо хоногт нэг зүйлийг хамтдаа хийх хэрэгтэй, энэ нь хамтдаа хөгжилтэй тоглоом тоглох, кино үзэх, эсвэл бүр хамт хоол хийх зэрэг байж болно. Аль болох хамтдаа ярилцаж, хөгжилдөх зүйлийг хий.

6. Нүд рүү ширтэхээс зайлсхийж байгаагаа анзаарах болсон

Нүдний харц нь биднийг бусад хүмүүстэй харьцахад хамгийн чухал зүйл, ялангуяа энэ нь хамтрагчтай ойлголцох, холбогдоход хамгаас чухал юм. Хэрэв та түүний харцнаас зайлсхийж байгаа бол түүнтэй ярих хийгээд сонсохыг хүсэхгүй байгааг илтгэнэ.

Шийдэл: Ямар ч үед түүний нүд рүү нь ширтэж, инээмсэглэж байгаарай.

7. Танд зүгээр л ямар ч хамаагүй мэт болсон

Шийдэл: Та болон таны хамтрагчийн хувьд бүх зүйл болж байгаа эсэх, таны эсвэл түүний харилцаанд дутагдалтай байгаа зүйлийг нээлттэй ярилц.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу