Хүзүүний өвдөлт, хөшүүн байдлыг анагаах үр дүнтэй 8 арга

0
259

Хүзүү хөших нь орчин үеийн нийгэмд түгээмэл тохиолддог асуудал болсон юм. Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвөөс (CDC) явуулсан судалгаагаар эмэгтэйчүүдийн 17-аас дээш хувь, эрэгтэйчүүдийн 12-аас дээш хувь нь хүзүүндээ ямар нэг өвдөлт, хөшүүн байдалтай болж зовж шаналж байгааг мэдээлжээ. Тиймээс бид энэхүү таагүй өвдөлтийг анагаахад туслах хэдэн зөвлөмж, энгийн дасгалуудыг хүргэж байна.

1. Сунгалтын дасгал хийх

Сунгалтын дасгал нь хүзүү хөшихөөс урьдчилан сэргийлэхэд маш их тустай арга юм. Дараах алхмуудыг дагаж мөрдөөрэй:

Мөрөө сайтар эргүүлээрэй. Дал нуруугаа хэд хэдэн базах хэрэгтэй. Чихээ мөрөндөө хүртэл аажмаар доошлуулаарай. Толгойгоо аажмаар баруун, зүүн тийш эргүүлээрэй. Гараа чихнийхээ дээр байрлуулж, зурагт үзүүлсний дагуу эсрэг хоёр тийш нь дарах үедээ хүзүүний булчингаараа эсэргүүцэл үзүүлж толгойгоо аль болох цэх байлгаарай.

2. Хүйтэн эсвэл халуун жин тавих

Хүзүү орчмын буглаат үрэ вслийг багасгахын тулд халуун эсвэл хүйтэн жин тавьж болно. Хуян хөөж, халуу дүүгэх үед мөстэй жин тавих нь үрэ всэл болон цусны урсгалыг идэвхжүүлдэг. Уг хоёр эмчилгээний аргын аль аль нь үр дүнтэй бөгөөд та өөрт аль илүү таалагдсан, тухтай байгаа аргаа хэрэглээрэй. Аль эсвэл хоёр аргыг ээлжлэн хийж болно.

3. Дэрнийхээ тоог багасгах

Хэтэрхий олон дэртэй унтах нь таны хүзүүнд сөрөг нөлөө үзүүлдэг. Мөн дэрний овоолгын өндрөөс шалтгаалан хүзүүний уян хатан байдалд нөлөө үзүүлдэг. Хатуу дэрнүүдээс зайлсхийхийг зөвлөж байна.

4. Мэргэжлийн массаж хийлгэх

Өвдөлттэй хэсэгт зохих ёсны дагуу зөөлөн массаж хийснээр таны хүзүү, нурууны булчин сунах боломжтой. Үүнээс гадна массаж нь хүзүүний өвдөлтийг бууруулж, хөдөлгөөний уян хатан байдлыг нэмэгдүүлж, стрессээс ангижруулах болно.

5. Араараа тулж суух дасгал

Хэрьээ та оффист ажилладаг эсвэл компьютерын ард удаан суудаг бол хүзүүндээ маш их ачаалал авдаг гэсэн үг. Тиймээс та хааяа нэг босоод дасгал хийвэл хүзүүгээ эрүүл бус байдалд удаан хугацаагаар байлгахаас нь чөлөөлөх боломжтой. Зурагт үзүүлсэн дасгалыг хийж байгаарай.

6. Зүү эмчилгээ

Энэхүү арга нь Хятадын анагаах ухаанд олон мянган жилийн турш хэрэглэгдэж ирсэн бөгөөд таны биеийн даралтын цэгүүдэд зүү тавьснаар хүзүүний өвчний ху рцадмал байдлыг арилгах, хүзүүний бүсэд үүссэн ар хаг өвдөлтийг намдаах болно.

7. Хэлнийхээ үзүүрийг сэрээгээр зөөлөн хатгах

Хэл нь бидний бие махбодийн асуудлууд, түүний дотор хүзүүний асуудлуудын талаарх чухал мэдээллийг агуулдаг аж. Энэхүү аргыг хэлний зүү гэж нэрлэдэг бөгөөд хэлнийхээ үзүүрийг сэрээгээр (эсвэл хуруугаараа) 10-30 удаа зөөлөн хатгана.

8. Утсаа харахдаа доошоо бүү хар

Эцсийн зөвлөгөө бол утсаа эсвэл бусад ухаалаг төхөөрөмжөө харж байхдаа доод байрлалд байрлуулахаас зайлсхийх явдал юм. Толгойгоо хүчээр буулгах нь хүзүүгээ улам хүндрүүлж, өвдөлтийг ихэсгэдэг тул аль болох утсаа нүдний түвшинд байлгах хэрэгтэй.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу