Бид бүхэл амьдралынхаа туршип биеийнхээ эдгээр 7 хэсгийг буруу угааж цэвэрлэдэг байжээ

0
293

Зөвхөн хүйсний хөндийд л гэхэд нийт 2368 орчим бактерийн төрөл зүйл байдаг. Чих ухдаг хөвөнгөөр чихнийхээ лавыг цэвэрлэх нь үнэндээ аюултай бөгөөд шаардлагагүй юм. Үүнээс харахад бид биеийнхээ хэсгүүдийг буруу аргаар цэвэрлэж, сайнаас илүү их сөрөг нөлөө учруулсаар иржээ. Бид уншигчдадаа зориулан биеийн хэсгүүдийг зөв аргаар цэвэрлэх аргуудыг хүргэж байна.

1. Хүйсний нүх

Бидний ихэнх нь усанд орохдоо хүйснийхээ нүхийг угааж цэвэрлэлгүй үл тоомсорлодог эсвэл буруу аргаар цэвэрлэдэг. Таны хүйсний хөндийг долоо хоногт нэг удаа, тодорхой аргаар цэвэрлэж байх ёстой. Бидний хэлж заншсанаар чих ухдаг хөвөнг архинд дүрээд дотор талыг нь цэвэрлээрэй. Мөн Биеийн тос хэрэглэхээс зайлсхий.

2. Чих

Чихний лавыг цэвэрлэхийн тулд хумс эсвэл бусад үзүүртэй зүйлийг ашиглах нь туйлын буруу юм. Үүний оронд лавыг зөөлрүүлэхийн тулд хүүхдийн тос эсвэл глицериныг хэдэн дусал дуслаарай. 1-2 хоногийн дараа нүдний дусаагуур ашиглан бүлээн ус хийнэ. Хэсэг хугацааны дараа усаа сэгсэрч гаргаад алчуураар арчаарай. Та чихнийхээ гадна хэсгийг хөвөнгөөр цэвэрлэж болно.

3. Хэл

Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар хэлээ хусах нь хамгийн үр дүнтэй арга юм. Та хэлийг шүднийхээ адилаар байнга цэвэрлэж байх хэрэгтэй.

4. Тохой

Та тохой хэсгийнхээ арьсны үхэ жсэн эсүүдийг арилгахын тулд долоо хоногт нэгээс хоёр удаа гуужуулахыг зөвлөж байна. Та өөрийн гараар хийсэн скрабаа ашиглаж болно эсвэл дэлгүүрээс худалдаж авч болно, гэхдээ хамгийн гол зүйл нь дугуй хөдөлгөөнөөр зөөлөн үрэх явдал юм.

5. Хуйх

Хуйхаа цэвэрлэхийн тулд шампунийг хэрэглэхээсээ өмнө үсээ бүрэн зайлж угаах хэрэгтэй. Дараа нь шампуньтайгаа усаа хольж, толгойныхоо хэсэгт түрхээрэй. Хэрэв та ангижруулагч хэрэглэдэг бол зөвхөн үсний үзүүр дээр тавиарай.

6. Нүүр

Хөөстэй савангаар нүүрээ угаах нь таны арьсыг хуурай болгодог тул үүнээс зайлсхий. Нүүрээ угаахаасаа өмнө сүүн шингэнийг нүүрэндээ 60-90 секундын турш байлгаарай.

7. Нуруу

Усанд орох үед нуруугаа угаах нь хамгийн төвөгтэй зүйл байдаг. Нуруугаа угаахын тулд эхлээд хуурай сам эхлээрэй. Дараа нь гуужуулагч туузаар угааж цэвэрлээрэй.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу