Бид яагаад нэг өмссөн унтлагын хувцсаа 2 өдөр дараалан өмсөх ёсгүй бэ?

0
309

Эрэгтэй хүн дунджаар 13 шөнийн дараа унтлагын хувцсаа сольдог. Харин бүсгүйчүүд унтлагын хувцасаа 17 шөнийн дараа сольдог гэсэн судалгаа бий. Ихэнх эмэгтэйчүүд олон хос унтлагын хувцастай байдаг бол харин эрчүүд ганц хоёрхон л унтлагын хувцастай байдаг аж.

Унтлагын хувцас өмсөөд орондоо ороод унтах нь гэм хоргүй мэт санагдаж болох ч энэ нь сэтгэл түгшээсэн үр дагаварт хүргэж болзошгүй юм. Хуучин унтлагын хувцастайгаа унтдаг зуршил тань танд хэрхэн нөлөөлдөг болохыг танилцуулая.

1. Та эрүүл бус орчинд унтаж байна

Хэрвээ та ижил унтлагын хувцсаа дахин дахин өмсвөл ба ктери, үхэ жсэн арьсны эсүүд цугларч эхэлдэг. Хэдийгээр та ор дэрний даавуугаа байнга угаадаг ч гэсэн эдгээр нөхцөл байдал өөрчлөгдөхгүй.

2. Та хувцсаа угаах явцдаа микробуудыг бусад хувцас руугаа шилжүүлнэ

Унтлагын хувцсаа угаалгын машинд хийхдээ түүнд хуримтлагдсан ба ктерийг бусад хувцас хунартаа дамжуулж болзошгүй. Хэрвээ та унтлагын хувцасаа 2 долоо хоног дараалан өмссөн бол тухайн хувцсанд хуримтлагдсан микробыг арилгах боломжгүй.

3. Энэ нь таны унтах байдалд нөлөөлдөг

Шинээр угааж индүүдсэн орны даавуу хэрхэн таатай мэдрэмж төрүүлдэгтэй адил цэвэрхэн унтлагын хувцастай унтах нь сэтгэл санааг сэргээдэг. Харин хөлстэй унтлагын хувцас өмсөөд орондоо орох нь загатнах мэдрэмж төрүүлэн шөнө бат бөх унтахад тань сөргөөр нөлөөлнө.

4. Энэ нь таны харшлыг улам дордуулж болзошгүй

Хэрэв та тоос шороонд харшилтай эсвэл бусад амьсгалын замын өвчтэй бол хуучин унтлагын хувцастай унтах нь танд ноцтой сөрөг нөлөө учруулж болзошгүй юм. Тоосны хачиг нь үхэ жсэн ширхгийг иддэг тул таны гудас, унтлагын хувцсанд татагдаж, амьсгалахад хүндрэл үүсгэдэг. Хэрвээ та тоос шороонд харшилтай бол унтлагын хувцсаа орой болгон сольж өмссөн нь дээр гэдгийг зөвлөж байна.

5. Батга гарахад нөлөөлнө

Унтлагын хувцсаа солихгүй бол даавуунд ба ктери, арьсны үхэ жсэн эсүүд хуримтлагддаг. Шөнөдөө энэ нь таны арьсны нүхэнд дарагдаж, тэдгээрийг хааж, хагарал үүсгэж, улмаар батга үүсгэдэг аж.

6. Эвгүй үнэр үнэртэнэ

Унтлагын хувцас хөлсийг шингээж, ба ктерийн төгс бичил орчинг бий болгодог. Тэд чийглэг, харанхуй газар бий болж, эвгүй үнэр үүсгэж, таны нойрыг алдагдуулдаг болно.

7. Энэ нь таны дархлааг сулруулж болзошгүй 

Ижил унтлагын хувцсаа олон шөнө дараалан өмсөхөд таны дархлааны систем микроб, амьсгалын замын хүндрэл, харшлын эсрэг байнга тэмцдэг. Эдгээр бүх хүчин зүйлүүд нь таны бие махбодийн дархлааны системийг сулруулах болно.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу