Таны тухай бүх зүйлийг илчлэх боломжтой 8 жижиг нарийн зүйл

0
286

Шанааны ясны хэлбэрийг нь хараад тухайн хүнийг хичнээн найрсаг үгүйг нь мэдэх боломжтой гэдгийг мэдэх үү? Та юу ч хэлээгүй ч гэсэн гадаад төрх байдал чинь таны хувийн шинж чанарын талаар их зүйлийг илчилдэг аж. Ингээд бид та бүхэндээ зориулан бусад хүмүүсийг нээлттэй ном шиг унших боломжтой, эрдэмтдийн хийсэн хамгийн сүүлийн үеийн судалгаануудыг хүргэж байна.

1. Хүйсний нүх нь спортын амжилттай холбогддог

Хүйсний нүхний өндөр нь спортод хэр амжилттай байх үгүйг нь илтгэдэг. Хүйсний нүх нь өндөр байх тусам хүн илүү хурдан гүйж чаддаг байна. Жижигхэн хүйсний нүхтэй хүн маш сайн сэлэгч болж чаддаг аж.

2. Маш хурдан нүүр нь улайдаг бол энэ нь бусдад эерэг сэтгэл хөдлөлийг дамжуулдаг болно

Их амархан улайдаг хүмүүс энэ шинж чанартаа дургүй байдаг. Гэсэн хэдий ч нүүр улайх нь зөвхөн эерэг сэтгэл хөдлөлийг эргэн тойрны хүмүүст дамжуулдаг аж. Нэгдүгээрт, улайлтыг дууриах боломжгүй – энэ нь бусад хүмүүст чин сэтгэлээсээ ханддаг гэдгийг хэлдэг. Хоёрдугаарт, улайлт нь дур булаам байдлыг нэмэгдүүлдэг.

3. Чихэрлэг, амттай зүйлд дуртай байдал нь тухайн хүний хувийн шинж чанарыг илтгэдэг

Чихэрлэг, амттай хоолонд дуртай хүмүүс хөөрхөн, найрсаг, аливаад чин сэтгэлээсээ ханддаг хүмүүс байдаг.

4. Гутал нь тухайн хүний сэтгэл хөдлөлийн байдлыг илтгэдэг

Канзасын сэтгэл судлаачид гутал нь таны тухай хамгийн дэлгэрэнгүй намтараас ч илүү их зүйлийг хэлж чадна гэж дүгнэжээ.

Сэтгэл түгшсэн, санаа зовсон хүмүүс бариу гутал өмсөх дуртай байдаг. Тэдний гутал ихэвчлэн шинэ бөгөөд төгс харагддаг. Тэд хэрхэн харагдаж байгаа, бусад хүмүүс өөрийнх нь талаар юу боддог талаар үргэлж санаа зовдог хүмүүс юм.

Харин чөлөөт загварын, сул гутал өмсдөг хүмүүс илүү сайхан ааштай, бусадтай ойлголцох чадвар өндөртэй байда аж. Тэдний хувьд тохь тух хамгийн чухал зүйл.

5. Төрсний дараах далд сэтгэлийн хямралыг эх хүний ​​биеийн хэлэмжээр олж харах боломжтой

Шинжээчдийн үзэж байгаагаар зарим ээжүүд үнэхээр ядарч туйлдсан гэдгээ хүлээн зөвшөөрөхийг хүсдэггүй гэнэ. Сэтгэл судлаачид залуу эхийн стрессийн түвшинг тодорхойлох аргыг олжээ. Тэд эмэгтэйчүүд нялх хүүхдээ хэрхэн тэвэрч байгааг ажиглав.

Хэрвээ тэд нялх хүүхдээ баруун гартаа тэвэрдэг бол стресст илүү өртөмтгий бөгөөд төрсний дараах сэтгэл гутралд амархан ордог болохыг олж мэджээ. Үүний эсрэгээр нялх хүүхдээ зүүн гартаа барьдаг эхчүүд сэтгэл хөдлөлийн хувьд илүү тогтвортой байдаг аж.

6. Яаж хооллох нь таны ааш араншинтай холбоотой

Лос Анжелес хотод амьдардаг зан төлөвийн мэргэжилтэн Жульетта Богоссиан хэлэхдээ хоолны зуршил нь бусад хүмүүсийг нээлттэй ном шиг уншихад тусалдаг гэнэ.

Удаан хоол иддэг хүн: Эдгээр хүмүүс тайван, цаг мөч бүрийг амтлах дуртай.

Хурдан хоол иддэг хүн: Эдгээр хүмүүс нэг дор нэгээс илүү даалгавар гүйцэтгэж, аливаа зүйлийг товлосон хугацаандаа дуусгах чадвартай. Тэд маш их өрсөлдөх чадвартай байдаг.

Хоолыг шилж сонгож иддэг хүн: Эдгээр хүмүүс тав тухтай орчинд байх дуртай, эрсдэлд орох дургүй, бүтэлгүйтэхээс айдаг.

Хоолыг тус тусад ялгаж салгаж, хувааж иддэг хүн: Хүнсний ногоог идэхээсээ өмнө махаа идэж дуусгах гэх мэт хоолны янз бүрийн хэсгийг тус тусад нь идэх дуртай хүмүүс аливааг нарийвчлан баримталж дүгнэдэг, төгс төгөлдөр байхыг хичээдэг.

7. Хумсаа мэрэх нь төгс төгөлдөр байдлын шинж 

Хумсаа хазах эсвэл хөлөө товших нь үргэлж сандарснаас болж үүсдэг муу зуршил гэж үздэг. Гэхдээ орчин үеийн эрдэмтэд эдгээр зуршил нь үнэндээ төгс төгөлдөр байдлын шинж тэмдэг болохыг баталжээ. Төгс төгөлдөрчид сэтгэл түгшсэндээ биш, харин ямар нэгэн зүйлд завгүй байгаадаа санаа зовсондоо хумсаа хазахыг хүсдэг аж.

Эдгээр хүмүүс амьдралынхаа минут бүрийг ашигтай өнгөрүүлж байх ёстой гэж боддог. Тэд ямар ч нөхцөлд (стресс, уйтгартай байдал, хүлээлт) зүгээр сууж чаддаггүй.

8. Нүдний өнгө нь хувийн шинж чанартай холбоотой

Шведийн Оребро их сургуулийн эрдэмтэд ижил нүдний өнгөтэй хүмүүс амьдралын ижил утга учиртай байж болно гэж дүгнэжээ. Тиймээс, хэн нэгэн шинэ хүнтэй уулзахдаа түүний нүд рүү хараарай – магадгүй та заяаныхаа ханьтай учирсан байж магадгүй шүү дээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу