Стилистүүд шинэ гоо сайхны стандартыг тодорхойлжээ, нүүр царай болон биеийн галбирын шинэ чиг хандлага хэрхэн яаж өөрчлөгдөж байна вэ?

0
430

Эмэгтэйчүүдийн гоо үзэсгэлэн гэдэг олон талтай бөгөөд цаг үе, улс орон, хувь хүний ​​үзэл бодлоос хамааран үзэл санаа нь тогтмол өөрчлөгдөж байдаг билээ. Гэсэн хэдий ч өнөө үед бий болгосон нийтлэг, чиг хандлагын стандартууд гэж бий. 90-ээд оны үед цайвар арьстай туранхай охидууд гоо сайхны стандарт хэмээн нэрлэгдэж байсан.

Үүний дараа Лара Крофт атлетик биетэй, махлаг уруултай, жижиг хамартай гоо сайхныг дэлхийн чиг хандлага болгон өөрчилсөн юм. Хожим нь Ким Кардашиан өөрийн төгс бие галбир, дүр төрхийг тренд болгож чадсан. Өнөөдөр тэрхүү төгс төгөлдөр байдал, биеийн хэт том хэсгүүд аажмаар өнгөрсөн рүү шилжиж байна.

Одоо илүү дугуй хэлбэртэй “ихэмсэг царай” болон төрөлхийн гоо үзэсгэлэнт байдал гоо сайхны стандарт болон хувьсаж байгааг стилистүүд тодорхойлжээ.

Олон нийт төгс бус хүмүүс, тэдний хувийн шинж чанарыг дагаж мөрдөх сонирхолтой болсон

Бидний даган дуурайдаг гоо бүсгүйчүүд медиа сэтгүүл дээр нэг өөр дүр төрхтэй, бодит амьдрал дээр бас өөр нэгэн дүр төрхтэй байдаг. Тэд хоёр зэрэгцээ орчлон ертөнцөд амьдарч буй гэлтэй. Гэхдээ өнөөгийн загварын чиг хандлага үүний эсрэг байр суурьтай байгаа бөгөөд илүү байгалийн буюу төрөлхийн гоо үзэсгэлэн рүү анхаарлаа хандуулж байна.

“Noble Face” бол шинэ мянганы загвар өмсөгчдийн дунд бий болсон шинэ төрөл юм. Энэ нэр нь Хятад хэлний “gaojilian” гэсэн нэр томъёоноос гаралтай бөгөөд “эрхэмсэг царай” гэж орчуулагддаг.

Өндөр магнай, хурц тод төрхтэй буюу “эрхэмсэг царай”-тай эмэгтэйчүүдийг ингэж тодорхойлж болно. Хамгийн гол зүйл бол тэд ямар нэгэн гоо сайхны мэс за сал, та рилга хийлгээгүй байх явдал юм. Мөн өөрийнхөө байгалийн гоо үзэсгэлэнг ойлгож, үнэлэх явдал хамгаас чухал аж.

Энэхүү “мэс заслын бус” гоо сайхны хэлбэрийг магтан сайшаах үзэгдэл нь Европ гоо сайхны стандарт үзэл санаанаас залхсаны дараахан Азид гарч ирсэн юм.

Олон жилийн турш Азийн олон охид нийгмийн да рамт дор амьдарч байсан бөгөөд хэрвээ тэд амжилтанд хүрэхийг хүсч байвал пластик мэс за слын тусламжтайгаар нүүр царайгаа өөрчлөхөөс өөр аргагүйд хүрдэг байсан юм. Гэхдээ одоо нөхцөл байдал өөрчлөгдөж байна.

2017 онд Өмнөд Солонгосын засгийн газар 2022 он гэхэд пластик мэс ажилбарын зар сурталчилгааг бүр мөсөн алга болгох хууль баталжээ. Мөн Хятадын Шаньдунгийн урлагийн их сургууль, “гоо сайхны мэс за сал хийлгэсэн хүн жүжигчний мэргэжлээр суралцах боломжгүй” гэсэн шинэ дүрэм боловсруулжээ.

“Эрхэмсэг царайны” нүүрний онцлог

Энэ төрөл нь ялимгүй саармаг, тэсвэр хатуужилтай, ухаалаг дүр төрхөөр тодорхойлогддог. “Эрхэмсэг царайны” нүүрний онцлог нь ​​төрөлхийн доош чиглэсэн нүдний булан, унжсан зовхи, өвөрмөц хамар, төрөлхийн уруул, шанааны яс зэрэг онцлог шинж чанаруудыг агуулдаг. Мөн уг царайнд нүүр будалт хийсэн ч эрс өөрчлөгддөггүй, гадаад төрх байдлын үнэ цэнэ нь нас ахих тусам арилдаггүй аж.

Фей Фэй Сун хэмээх энэ Хятад эмэгтэй бол Ази дахь “эрхэмсэг царайны” тод нэгэн жишээ юм. Тэрээр 2010 онд Лондон дахь Лондонгийн загварын долоо хоногт өөрийн дүр төрхийг анх харуулжээ. 2014 онд тэрээр Америкийн Vogue сэтгүүлийн нүүрэнд гарсан анхны Ази модель юм. Өнөөдөр тэрээр загварын шилдэг шоунд оролцож байгаа бөгөөд Эсте Лаудерын албан ёсны нүүр царай болжээ.

Зүүн талын зураг дээр та Азийн өөр нэгэн “эрхэмсэг царайны” жишээ болох жүжигчин, загвар өмсөгч Моника Мокыг харж байна. Баруун талын зураг дээр Данийн загвар өмсөгч, загварын салбарт тун амжилттай яваа Фредерикке Софиг харж байна.

Гоо сайхны стандартын өөрчлөлтийн талаар дэлхий ертөнц тэр чигтээ л ярьж байна.

Хорин нэгдүгээр зууны гоо сайхны идеал болсон “эрхэмсэг царай” хэлбэр нь хүн төрөлхтөн загварын салбарыг илүү хүмүүнлэг болгохыг хичээж байгаагийн нотолгоо юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу