Үргэлж бохь зажлах нь таны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг болохыг эрдэмтэд баталжээ

0
270

Бохь зажлах нь хүн төрөлхтөнтэй зэрэгцэн оршсоор 10000 жилийн нүүрийг үзжээ. Энэ нь бидэнд шүдээ арчилж, жингээ хасахад тусалдаг. Гэхдээ үүнийг буруу ашигласнаас үүдэж таны эрүүл мэндэд хор хөнөөл учруулж болзошгүй юм. Нийтлэлийн төгсгөлд бохийг хэрхэн зөв зажлах талаар зөвлөмжийг оруулсан байгаа шүү.

Хэт их бохь зажлах нь эрүүний булчинг томруулдаг

Мэргэжилтнүүд бохийг хэт их зажилвал таны нүүрний хэлбэрийг урьдчилан таамаглахгүйгээр өөрчлөх боломжтой гэж урьдчилан сануулжбайна. Жишээлбэл, дөрвөлжин эрүүтэй болж магадгүй юм. Нэмж дурдахад бохь их зажлах нь эрүүний булчинд хэт ачаалал өгч, толгой өвдөхөд хүргэдэг аж.

Гаатай бохь таныг түргэн хоол идэх дуршлыг өдөөдөг

Учир нь бохин дахь ментол нь жимсний амтанд гашуун мэдрэмж төрүүлдэг бөгөөд зарим хүмүүс бохьны амт чанарыг гамбургер, чипс гэх мэт эрүүл бус, түргэн хоол идэх хувилбараар дарах гэж оролддог аж.

Сахаргүй бохь нь гэдэс дүүрэх шалтгаан болдог

Ийм зүйл тохиолдож болзошгүй 2 шалтгаан байдаг. Эхний шалтгаан нь та бохь зажлахдаа гэдэс дүүргэх агаарыг залгидаг. Хоёр дахь шалтгаан нь элсэн чихэргүй бохь үйлдвэрлэхэд ихэвчлэн ашигладаг чихрийн спиртэд агуулагддаг бодистой холбоотой.

Бохьны хиймэл амт нь таны гэдэсний ба ктерийг өөрчилж магадгүй

Чихэргүй бохь нь бие бялдараа хөгжүүлэхийг хичээдэг хүмүүсийн дунд түгээмэл хэрэглэгддэг бүтээгдэхүүн. Гэсэн хэдий ч зарим судалгаагаар ийм бохь нь хиймэл амт агуулдаг бөгөөд түүнийг байнга хэрэглэх нь дисбиоз үүсгээд зогсохгүй хэт таргалалтыг хариуцдаг ба ктериудад түлхэц өгдөг аж.

Бохийг зөв зохистой зажлах зөвлөгөө

Элсэн чихэртэй бохь нь шууд утгаараа таргалалтад нөлөөлдөг тул жингээ хасах гэж хүмүүс зажлахгүй байсан нь дээр.

Хоолны дараа сахаргүй бохийг 20 минутын турш зажилж хэрэглээрэй.

Тэнцвэрт байдал хамгаас чухал – өдөрт сорбитол агуулсан бохиноос 14-ээс илүүгүй зажилж идээрэй.

Хэрэв та хиймэл чихэрлэг зүйлд мэдрэмтгий бол ксилитол агуулсан бохь сонгохыг хичээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу