Төгс жинсийг хэрхэн сонгох талаарх 12 зөвлөмж

0
288

Эмэгтэйчүүд дунджаар 7 хос жинсэн өмдтэй байдаг. Жинсэн өмд нь биеийн давуу талыг тодруулж чаддаг боловч яг өөрт тохирсон, таарсан загварыг олох нь хэцүү байдаг. Бид та бүхэндээ зориулан өөртөө төгс тохирох жинсийг сонгохдоо юуг анхаарвал зохих талаар уг нийтлэлийг оруулж байна.

1. Хэмжээ

Хэрвээ та өөртөө арай нарийхан, бариу жинсэн өмд худалдаж авах юм бол тэр даруй тайлж хаяж болохгүй шүү. Учир нь жинсэн өмд цаг хугацаа өнгөрөх тусам хагас орчим хэмжээгээр сунаж томордог юм. Хэрэв та сул жинсэн өмд өмсөж үзвэл тун удахгүй хэлбэр дүрсээ алдаж, тийм ч сайхан харагдахгүй болно.

Хэт жижиг хэмжээтэй жинснээс хэрхэн төгс жинс ялгах вэ?

Хэрэв жинс нь амьсгалах, хөдлөхөд хэцүү байвал хэмжээ нь хэтэрхий жижиг байна гэсэн үг. Хэрэв бага зэргийн бариу боловч хөдлөхөд арай дээр санагдаж байвал танд тохирох төгс хэмжээ гэсэн үг.

2. Материал

Сайн хөвөн даавуу материал байвал та хоорондоо уялдаатай утаснуудыг харж болно. Жинсэн өмдний гадна хэсэг нь дотроосоо илүү бараан өнгөтэй байх ёстой.

3. Метал эд анги

Цахилгаан товч, товчлуур болон бусад элементүүдийг металлаар хийсэн байх ёстой (зэс, хөнгөн цагаан, никель эсвэл гууль). Металл эд ангиуд нь илүү бат бөх бөгөөд жинсэнд сайн нөлөөтэй. Төмөр эд ангиудыг сайн хийсэн, ямар нэгэн согоггүй, цахилгаан товч дээшээ сайн тогтдог эсэхийг шалгаарай.

4. Бүсний гогцоо

Ихэнхдээ жинсэн өмдөнд бүс тогтоох зориулалтай гогцоо байдаг. “Wrangler” компаны жинсэ өмд 2 гогцоо нэмж оруулж өндөн. Хэрэв 5-аас бага бүсний гогцоо байгаа бол худалдаж авахгүй байх нь дээр: бүс нь тохь тухтай, бас чанга байх ёстой. Гогцоонууд нь хоорондоо параллель, сайн хийгдсэн байх ёстой.

5. Халаасны хэмжээ

Арын халаас нь ташааны хэмжээтэй пропорциональ байх ёстой, эс тэгвээс биеийн галбирыг эвдэх болно. Хэрвээ нэлээд том хонготой бол жижиг халаастай жийнс худалдаж авах хэрэггүй, учир нь таны хонго улам том харагдах болно. Жижиг гуятай охидод том халаас хэрэггүй, гуяыг тань улам жижиг харагдуулна.

6. Халаасны хоорондох зай

Хэрэв арын халааснуудын хоорондох зай хэтэрхий их байвал энэ нь ташааг тань байгаа байдлаас нь том харагдуулна. Хэрэв зай бага байвал гуя тань жижигхэн харагдах болно.  Тиймээс дунд зэргийн зайтай загваруудыг сонгоорой.

7. Шошго

Шошгыг арьс эсвэл даавуугаар хийсэн байж болно. Хатгамал эсвэл товойлгосон бичээстэй шошго нь сайн чанарын жинсэн өмдний нэг шинж тэмдэг бөгөөд шошгон дээр ихэнхдээ жинсэн өмдний тухай мэдээлэл байдаг. Шошгыг жинсэн өмдөн дээр хэр сайн, нягт оёсон байгааг хараарай. Хэрвээ оёдол муу хийгдсэн бол худалдаж авах хэрэггүй.

8. Доод заадлаас цахилгааны хэсэг хүртэлх зай

Сайн чанарын жинсэн өмдний энэхүү зай нь ихэвчлэн хол зайтай байдаг. Тэд биеийн харьцааг өөрчилж, биеийн доод хэсгийг илүү урт харагдуулж чаддаг.

9. Дотор шошгоны өнгө

Жинсэн өмдний дотор талын шошго нь ихэвчлэн цагаан өнгөтэй байх ёстой.

10. Хажуу талын бүсний гогцоо

Хажуу талын бүсний гогцоо нь урд талынхаас арай илүү өндөр байдаг. Ингэснээр бүсийг бэлхүүсний хэсэгт илүү сайн тогтоож өгөх боломжийг олгодог.

11. Өнгө

Өнөө үед дэлгүүрээс бүх төрлийн өнгийн жинсэн өмдийг авах боломжтой. Хэрвээ та ажил болон үдэшлэгт зориулан өмсөх гэж байгаа бол бараан өнгийг сонгоорой. Стилистуудын үзэж байгаагаар бараан өнгийн жинс нь илүү дэгжин харагддаг аж. Хэрэв танд өдөр тутмын жинс хэрэгтэй бол индиго өнгөний хувилбарыг сонгоорой.

12. Үрчлээ

Загвар зохион бүтээгчид зарим загварыг үрчлээтэй эсвэл ууссан байдлаар хийх нь элбэг байдаг. Та тэдгээрийг цавины хэсэг эсвэл өвдөгний ойролцоо харах боломжтой.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу