Найруулагч Дэвид Линч “Netflix”-тэй хамтран “Wisteria” хэмээх цуврал киноны зохиолыг бичиж, найруулахаар болжээ

0
361

Өдгөө 74 настай найруулагч Дэвид Линч саяхан “WHAT DID JACK DO?” хэмээх нэртэй этгээд богино хэмжээний киногоо үзэгчдийн хүртээл болгосон билээ. Тэгвэл тэрээр “Wisteria” гэх цоо шинэ цуврал дээр “Netflix”-тэй хамтран ажиллахаар гэрээнд гарын үсэг зуржээ.

“Twin Peaks” телевизийн цуврал шиг шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан бүтээл хийнэ гэдэг “Netflix” кино компанийн зүгээс тун итгэлтэй байгаа аж. Тэрээр “Wisteria” киноны зохиолыг бичихээс гадна ерөнхий найруулагчаар ажиллах юм байна.

Уг төсөл нь хязгаарлагдмал цуврал ангитай бүтээл болох бөгөөд одоогоор үүнээс өөр нарийн мэдээлэл хараахан ил болоогүй байна. “Wisteria” киноны зураг авалт 2021 оны 5-р сард эхлэх аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу