Эмэгтэйчүүдийн доод нурууны өвдөлтийн нийтлэг 7 шалтгаан

0
541

Хүн бүхэн л амьдралдаа дор хаяж нэг удаа нурууны өвдөлтийг мэдэрсэн байдаг бөгөөд ялангуяа компьютер дээр удаан сууж ажилладаг хүмүүсийн дунд энэ нь түгээмэл тохиолддог асуудал юм. Нурууны доод хэсэгт өвдөлт мэдрэгдэх нь зөвхөн нуруу, булчингийн эм гэгээс гадна гэдэс, өн дгөвч, бөөр гэх мэт дотоод эрхтний асуудалд орсноос шалтгаалдаг.

Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн аль аль нь нурууны өвчнөөр шаналдаг боловч эмэгтэйчүүд эрчүүдээс илүүтэйгээр нуруундаа илүү их таагүй мэдрэмжийг мэдэрдэг. Энэ нь амьдралын явцад эсвэл эрүүл мэндийн зарим асуудлын улмаас, мөн дааврын өөрчлөлтөөс шалтгаалдаг аж.

Ингээд бүгдээрээ эмэгтэйчүүдийн доод нурууны өвдөлтийн нийтлэг шалтгаануудыг хамтдаа уншицгаая.

1. Коксидиния

Энэ өвчин нь тийм ч элбэг тохиолддоггүй. Удаан хугацаар суух, морь их унах, ахар сүүлний ясыг хүчтэй дарах гэх мэт зүйлсээс шалтгаалан уг өвдөлтийг үүсгэдэг. Статистик мэдээллээс харахад эмэгтэйчүүд коксидиния өвчнөөр өвдөх эрсдэл нь эрэгтэйчүүдээс тав дахин их байдаг.

2. Ум айн ха вдар

Ум айн ха вдар нь илүүдэл хо ргүй ургалттай байдаг бөгөөд мяндаслагийн хэмжээ нь шэ эх үед өвдөх, бүсэлхийгээр хөндүүрлэх шинж тэмдгүүдээс шалтгаалж томордог. Гэхдээ уг ха вдар нь ямар нэгэн өвчин зовиургүй ч гэсэн булчин ха вдах өвчин нь хүрээлэн буй орчны мэдрэлийг шахаж нурууны өвчинг үүсгэдэг аж.

3. Ивэрхий диск 

Дискнүүд нь таны нурууны ясыг бие биенээсээ тусгаарлагдахад зориулагдсан зөөлөвч юм. Хөгшрөлтийн үед дискний гаднах давхарга нимгэрч, дискний төв хэсэгт желатин бодис ялгарч гарч болзошгүй юм. Дискний гулсалт нь мэдрэлийг шахаж, ар нуруу, ташаанд өвдөлт үүсгэдэг болно.

4. Өн дгөвчний ха вдар

Ум айн ха вда ртай адил өн дгөвчний ха вдар мэдрэлийг дарахад томордог юм. Заримдаа өн дгөвчний ха вдар нь мушгирах буюу тасрахад хүргэдэг тул нурууны бүсэд тэвчихийн аргагүй өвдөлт үүсгэдэг. Уг ха вдар нь зэргэлдээ эрхтэнүүдэд, тэр ч байтугай ясанд тархах чадвартай байдаг аж.

5. Бөөрний чулуу

Заримдаа бөөрөнд чулуу хуримтлагдаж улмаар давсаг руу шилждэг. Тэд шэ эсний сү вээр дамжин өнгөрөхөд маш хүндээр өвдөж, өдөр тутмын ажил үүргээ гүйцэтгэхэд хэцүү болгодог аж.

6. Эндомитриосис

Ум айн дотор байрлах эндометрийн эд нь байгалийн байрлалаасаа өн дгөвч, хэвлий гэх мэт хэсэгт тархаж, тогтмол бус үе, нуруу, сарын тэмдгийн цо чрол үүсгэдэг аж. Үүнийг өөрөөр “ум айн суу лгац” гэж нэрлэдэг.

7. Ясны сий рэгжилт

Цэ вэршилттэй холбоотой дааврын өөрчлөлт нь ясны нягтралыг бууруулдаг гэж та сонссон байх. Ясны сий рэгжилт нь ихэвчлэн нугасны нугалам, гуянд нөлөөлж, доод нурууны өвдөлтийг өд өөдөг аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу