Танихгүй хүмүүст таны тухай хэтэрхий ихийг дэлгэж өгөх 8 дадал зуршил

0
559

Цаг баримталдаг байдал, ​​цүнхээ үүрдэг байдал, эсвэл 00-ийн цаасаа хэрхэн яаж тавьдаг нь өөрийн чинь талаар таны бодож байгаагаас ч илүү зүйлийг хэлж чаддаг аж. Чухамдаа та орчин үеийн Шерлок Холмс болж, өдөр тутмын зуршил дээр тулгуурлан гайхалтай дүгнэлтээр хэн нэгнийг гайхшруулах боломжтой юм.

1. Цүнхээ үүрч явдаг хэв маяг

Цүнхээ тохойны нугалам дээрээ барьж явдаг бол: ерөнхийдөө энэ бол мэргэжлийн эмэгтэйчүүдийн байр суурь юм. Энэ нь өөртөө итгэх итгэлийг бий болгодог бөгөөд эзэн хаад цүнхээ иймэрхүү байдлаар барьдаг байжээ.

Цүнхнийхээ оосорноос барьж явдаг бол: энэ нь таныг тайван дөлгөөн, гадаад төрх байдалдаа хэт санаа зовдоггүйг илэрхийлнэ.

Цүнхээ мөрөн дээрээ үүрч явдаг бол: энэ нь та юуг ч нууж хаах шаардлагагүй гэж боддог хүн болохыг илтгэнэ.

Цүнхнийхээ доод хэсгээс барьж явдаг бол: энэ нь өөртөө итгэлгүй байдлыг илтгэнэ.

2. Ариун цэврийн цаасаа тавих байдал 

Судлаачид 2000 хүний дунд судалгаа хийж, ариун цэврийн цаасыг “дээрээс” нь татаж өнхрүүлдэг хүмүүс илүү захирангуй байдалд дуртай болохыг олж тогтоожээ. Харин цаасыг доороос нь татдаг хүмүүс илүү хүлцэнгүй хэмээн тодорхойлжээ.

3. Селфи хийж буй байдал

Нөхөрсөг найрсаг хүмүүс илүү доороос зураг авах магадлал өндөр байдаг аж. Үүний зэрэгцээ илүү ухамсартай хүмүүс селфи хийхдээ хувийн орон зайгаа харуулах магадлал бага байдаг. Харин санаа зовсон, сэтгэл түгшсэн хүмүүс “нугасан царай” гаргах хандлагатай байдаг гэж судлаачид үзэж байна.

4. Таны алхаж буй хэв маяг

Унжуу мөртэй хүмүүс гунигтай байх хандлагатай байдаг. Хэрэв бид аз жаргалтай байвал бид мөр тэнэгэр алхдаг аж. Хэрэв бид алхалтаа өөрчилбөл сэтгэл санаагаа өөрчилж чадах боломжтой гэнэ. Түүнчлэн, бидний алхалт нь эмзэг байдлыг тодорхойлох дохио болж өгдөг аж. Судлаачид эмзэг хүнийг алхаж буй байдлаас нь олж мэдэх боломжтой гэж дүгнэжээ.

5. Таны гар барилт

Хүнтэй гар барих нь тэдний хувийн шинж чанаруудтай холбоотой байдаг байна. Чанга гар барьдаг хүмүүс илүү экстраверт байдаг тул тэд шинэ зүйлд илүү нээлттэй байдаг. Тэд бас сулхан гар барьдаг хүмүүстэй харьцуулахад мэдрэл багатай, ичимхий байдаг.

6. Утсандаа зарцуулж буй цаг хугацаа

Эрдэмтэд явуулсан судалгааны үр дүнд гар утсандаа до нтсон, түүнд маш олон цагийг зарцуулдаг хүмүүс илүү их түгшсэн, мэдрэлийн өвчтэй болох хандлагатай болох нь тогтоогджээ.

7. Таны цаг баримталдаг байдал

Судалгааны үр дүнд ажилдаа хоцорч ирдэг эсвэл ажлаасаа эрт гарч явдаг хүмүүсийн хүсэл эрмэлзэл, урам зориг бага болох нь тогтоогджээ. Хэрвээ та үргэлж цагтаа ирдэг бол хүсэл эрмэлзэл, урам зориг дүүрэн аж.

8. Таны сандарч тэвдэхээрээ гаргадаг үйлдэл

Судалгааны үр дүнгээс харахад төгс төгөлдөр байдлыг эрхэмлэдэг хүмүүст стресс, бухимдал, уйтгарт шинж тэмдгүүд ихээр илэрдэг байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу