Зураг авалтын талбай дээр жинхэнэ хар дарсан зүүд шиг туршлагатай хуримтлуулсан 10 жүжигчин

0
330

Кино урлагт зарим нэгэн тусгай зориулалтын хувцас нь илүү бодит харагдах тусам жүжигчид зураг авалтын талбайд өмсөх нь илүү хэцүү байсан түүх бий. Бид кинон дээр гардаг зарим нэгэн тусгай зориулалтын хувцасны ард нуугдсан түүхүүдийг та бүхэнтэй хуваалцахаар шийдсэн бөгөөд тухайн жүжигчид үнэхээр ямар их тэсвэр хатуужил, тэсвэр тэвчээр гаргасан болохыг та уншаад тэднийг өөрийн эрхгүй хүндлэх болно.

Ребекка Ромижн – X-Men

Цэнхэр арьстан мутант Mystique болж хувирахын тулд тэрээр 12 цаг нүүр будалт хийлгэсэн. Жүжигчин бүсгүй бусад жүжигчидтэй хамт өглөөний 9 цагт зураг авалтын талбай дээр бэлэн байхын тулд өмнөх орой нь нүүр будалтын процедурт хамрагдаж байв.

Жефф Бриджс — Tron

Хувцасны дизайнеруудад нэг том даалгавар байсан нь Бриджсийн дүрийг “тоон хэлбэрт шилжүүлсэн” Флиннийг анатомийн шинж чанараас нь хасах явдал байв. Үүний тулд тэрээр тусгай боолт өмсөн, хатуу өмсгөлөөр хучигджээ.

Доуг Жонес — The Shape of Water

Жүжигчний зураг авалтын өдөр түүний хамт ажиллагсдаас 3 цагийн өмнө эхлэх болно, яагаад гэвэл энэ нь нүүр будалттай холбоотой. Тэрээр өөрөө ганцаараа хаалга онгойлгож чаддаггүй, бас амаараа амьсгалж чаддаггүй байжээ.

Эмма Стоун — The Favourite

Киноны үйл явдал 18-р зуунд Англид өрнөдөг бөгөөд тэр үед бүсгүйчүүд загварлаг хатуу корсет өмсдөг байв. Эмма Стоун зураг авалтын эхний сард хэвийн амьсгалж чадахгүй байсан гэдэг. Гэхдээ энэ нь түүнд тулгарсан цорын ганц бэрхшээл биш байсан: хэсэг хугацааны дараа жүжигчний дотоод эрхтэн өөрчлөгдсөн байв.

Оскар Исаак — X-Men: Apocalypse

Түүний хувцас нь 20 кг жинтэй байсан бөгөөд олон тооны цавуу, латекс түрхэхээс авахуулаад нүүр будалт нь хэдэн цаг үргэлжилдэг байжээ. Төсөл эхлэхээс өмнө Исаак олон авъяаслаг жүжигчидтэй хамтран ажиллах боломж гарсанд баяртай байсан. Эцэст нь зураг авалтын ихэнх хугацааг ганцаардалд өнгөрөөхөд тэр маш их сэтгэлээр унасан.

Мишелле Пфейффер— Batman Returns

1992 онд технологиуд өнөөгийнх шиг хөгжөөгүй байсан бөгөөд латекс костюм өмсөх маш хүндрэлтэй байдаг байжээ. Эхлээд түүнд толгойноос нь хөл хүртэл тальк цацаж, хувцсандаа багтаж орсны дараа нэмэлт агаарыг вакуум төхөөрөмжийн тусламжтайгаар дотроос сордог байв. Эцэст нь, латексыг илүү гялбаа болгохын тулд силикон дээр суурилсан гель түрхдэг байсан аж.

Антони Даниэлс — Star Wars: A New Hope (Episode IV)

27 кг тусгай хувцас өмсөхөд 2 цаг орчим хугацаа зарцуулдаг байжээ. Түүгээр ч зогсохгүй зураг авалтын нэг хэсэг нь туйлын халуун уур амьсгалтай Тунист болжээ.

Петер Мэйхю — Star Wars

Чебаккагийн хувцасыг сарлагийн үсээр хийсэн байв. Киноны хоёрдугаар хэсгийн зураг авалт цастай газарт болсон тул Чебаккагийн арьс үргэлж нойтон болж, муухай үнэртэж байжээ. Энэ нь Питерт төдийгүй багийн бусад гишүүдэд ч хэцүү байсан гэдэг.

Пол Беттани — Avengers: Age of Ultron

Беттани будалт 3.5 цаг болдог байв. Эхэндээ түүний царайг олон давхаргат будгаар будуулаад дараа нь хатуу спандекс костюм өмсдөг байжээ.

Лили Жеймс — Cinderella

12 давхар торгоноос бүрдсэн өөр өөр өнгийн шидэт даашинзыг өмсөх бүрт 45 минут зарцуулдаг байв. Түүний бэлхүүсийг засалгүйгээр гайхалтай харагдуулахын тулд Лили туйлын хатуу корсет өмсдөг байжээ.

Batman

Бэтмений өмсгөлийг өмсөхөд нэг цаг, тайлахад 45 минут зарцуулдаг аж. Мөн уг хувцас нь чихний нүхгүй байдаг болохоор сонсголын асуудал үүсгэдэг.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу