Оройны 22 цагт тогтмол унтдаг бол таны биед ямар эерэг зүйл тохиолддог вэ?

0
384

Ким Кардашиан, Анна Винтур болон Опра Уинфри нарт нэг нийтлэг зүйл байдаг: тэд бүгд оройны 22 цагт унтдаг. Эдгээр эмэгтэйчүүд эрт унтах нь бие махбодь, оюун санаанд олон эерэг нөлөө үзүүлдэг гэж үздэг юм. Бид та бүхэндээ оройны 22 цагт тогтмол унтаж байвал бие махбодид чухам ямар эерэг өөрчлөлт үүсдэг талаарх нийтлэлийг хүргэж байна.

Бидний сөрөг бодол санааг зогсооход туслана

Бидний нойр нь нүдний гүнзгий хөдөлгөөнт (REM бус) унталтаас эхлээд нүдний хурдан хөдөлгөөнт (REM) унталт хүртэл 90 минутын хүнд, хөнгөн гэсэн циклүүдэд хуваагддаг. Бидний нойрны хамгийн гүнзгий бөгөөд тайван хэсэг бол 22 цагаас шөнийн 1 цагийн хооронд байдаг аж. Энэ нь та сайн унтаж амрахын тулд эрт унтах хэрэгтэй гэсэн үг юм.

Түүнчлэн, нэг судалгаагаар эрт унтах нь сөрөг бодол, санаа зоволтын байдлыг зогсооход тусалдаг гэж дүгнэжээ.

Бидний бие махбод зөв хэлбэрт орно

Бид гүнзгий унтах мөчлөгт байх үед бидний бие өсөлт, нөхөн сэргээх дааврыг бий болгосноор өөр өөрийгөө эдгээдэг. Энэхүү чухал үйл ажиллагаа нь биднийг маргааш өдөр нь хамгийн сайн формтой байлгадаг юм.

Бидний стрессийн түвшин буурна

Бие махбод дахь стресс дааврын кортизолын хэмжээ маш өндөр байвал, та хангалттай унтаж амарч чадахгүй бөгөөд энэ нь таныг стресст оруулдаг. Хэт их кортизол нь сэтгэлийн тү гшүүрийг бий болгож, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Гэхдээ эрт унтаж эхэлмэгц кортизолын түвшинг хянах боломжтой болдог аж.

Бидний өв чин тусах эрсдэл багасна

Эрт унтдаг хүмүүсийг шөнө унтдаг хүмүүстэй харьцуулахад эрүүл байдаг нь хэд хэдэн судалгаагаар нотлогдсон аж. Хангалттай гүн нойрондоо автдаггүй хүмүүст чи хрийн ши жин, зүрх су дасны өв чин, да ралт ихсэх гэх мэт өв дөх магадлал өндөр байдаг. Судлаачид мөн эрт унтаж амрах нь бидний дархлааны эсүүдэд үнэхээр чухал гэдгийг сануулж байна.

Бид сэтгэл хөдлөлөө илүү сайн хянах боломжтой

Судалгаанаас харахад хангалттай цаг унтаж амардаг хүмүүс амьдралдаа аз жаргалтай байдаг аж. Бид хангалттай гүн унтаж амрахгүй байх үед сэтгэлийн хөдөлгөөн тогтворгүй болж, тэднийг хянахад хэцүү болдог. Түүнчлэн эрт унтах нь эрт сэрнэ гэсэн үг бөгөөд энэ нь илүү их өдрийн гэрлийг мэдэрч, сэтгэл хөдлөлийг сайжруулдаг серотониныг авах чухал ач холбогдолтой юм.

Бид бусад хүмүүсийн сэтгэл хөдлөлийг илүү сайн ойлгож чадна

Нэг судалгаагаар сайн унтаж амрах нь аз жаргал эсвэл уйтгар гунигийг тайлж уншихад илүү хялбар болгодог болохыг баталжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу