Хэрвээ та өөх тос идэхээ больчихвол таны биед юу тохиолдох вэ?

0
451

Бид хоолны дэглэм барьж эхлэхдээ хамгийн түрүүнд өөх тосыг хоол хүнснээсээ хасахыг хүсдэг юм. Өөх тос нь таныг жин нэмэхэд хүргэдэг зүйл гэдэг нь үнэн боловч таны биед эрүүл өөх тос зайлшгүй байх шаардлагатай.

Өөх тосыг бүрэн идэхээ болих нь таны бие махбодийн болон сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө. Бид яагаад өөх тосноос татгалзах нь сайнаас илүү их сөрөг нөлөө учруулж болохыг олж мэдсэн юм.

1. Та өлсөх мэдрэмжийг авна

Өөх тос нь бидний хоолонд зайлшгүй шаардлагатай тэжээллэг бодис юм. Хэрэв та тодорхой микроэлементийг хангалттай хэмжээгээр хэрэглэдэггүй бол өлсөх мэдрэмжийг авч, улмаар өөр хоол хүнснээс калори илчлэгийг авахыг хүсдэг аж.

2. Таны ой санамж улам муудаж болзошгүй

Хэрэв та өөх тосыг бүрэн хасвал та ердийнх шигээ сэргэг биш болох болно. Эрүүл өөх тос нь тархины эрүүл мэндийг сайжруулдаг бөгөөд чидун жимсний тос, самар, загас зэрэг эрүүл өөх тосыг агуулсан хоолны дэглэм нь таны ой санамжийг нэмэгдүүлэхэд тусалдаг нь батлагджээ.

3. Та зүрх судасны өвчлөлд орж болзошгүй

Эрүүл өөх тос идэх нь таны зүрхэнд хэд хэдэн давуу талтай бөгөөд зүрхний ши гдээсийн эрсдлийг бууруулдаг. Өдөр бүр хагас хоолны халбагаас илүү чидун жимсний тос иддэг хүмүүс зүрхний ямар нэгэн өвчин тусах магадлал нь 15% -иар бага байдаг гэсэн судалгаа гарчээ.

4. Та жин нэмж магадгүй

Бүйлсний найрлага дахь өөх тос нь таны бодисын солилцоог сайжруулдаг болохыг судалгаагаар тогтоожээ. Хэрвээ та хангалттай хэмжээний өөх тос идэж хэрэглэхгүй бол та жин нэмэх болно.

5. Булчингийн масс нэмэхэд илүү хэцүү байх болно

Сайн өөх тос идэж, тогтмол дасгал хийснээр булчин чангарахад тусална. Өөх тос нь таны биед агуулагдах уургийн концентрацийг ихэсгэж улмаар эрчимтэй дасгал хийсний дараа таны биеийг хурдан сэргээхэд тусална.

6. Таны дархлаа суларч болзошгүй

Өөх тосны хүчил нь дархлаа хамгаалахад зайлшгүй шаардлагатай. Нэмж дурдахад, олон төрлийн витаминууд өөх тосыг хэрэглэхэд илүү сайн шингэдэг аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу