Алтан харьцааны дагуу Диана гүнж бүх цаг үеийн хамгийн дур булаам гүнжээр тодорчээ

0
446

Эртний Грекчүүдийн бие махбод, нүүр царайны төгс байдлыг хэмжих зорилгоор боловсруулсан “алтан харьцаа”-ны дагуу хамгийн дур булаам хааны удмын топ 5 эмэгтэйчүүдийг жагсаажээ. Уг жагсаалтыг Диана гүнж тэргүүлсэн байна. Удаах байруудад хэн орсон болохыг бүгдээрээ хамтдаа сонирхоцгооё.

Нийтлэлийн төгсгөлд алтаны харьцааны дагуу бүх цаг үеийн хамгийн дур булаам эрэгтэй жүжигчинг танилцуулах болно.

Доктор Жулиан Де Силва эрдэм шинжилгээний ажилдаа алтан харьцааны дижитал хувилбарыг ашиглаж, алдартай эмэгтэйчүүдэд хэрэгжүүлжээ. Үр дүн нь гайхалтай: Диана гүнж хамгийн алдартай 5 хатан хааны дундаас нэгдүгээр байранд оржээ.

Диана алтан харьцаатай 89% таарч байгааг тогтоожээ. Доктор Де Силва үр дүнгийн талаар “Диана нүүрний хэлбэр, хамрын өргөн, хөмсөгний хэсэг, дух, уруул нь хамгийн өндөр оноог авсан аж.

Үүний зэрэгцээ Иорданы хатан Раниа 88.9%-ийн үнэлгээтэйгээр хамгийн үзэсгэлэнтэй гүнжийн хоёрдугаарт байранд орсон байна. “Түүний эрүү болон уруул хамгийн өндөр үзүүлэлтийг авсан бол харин хамрын өргөн, хөмсөгний тал дээр бага үр дүн үзүүлсэн” гэж Де Силва хэлжээ.

Холливудын од, Монакогийн гүнж 88.8%-ийн оноогоор гуравт жагссан байна.

Меган Маркл 87.4% авсан нь түүнийг дөрөвдүгээр байранд оруулжээ. Гэхдээ мэргэжилтнүүд түүнийг Грекийн алтан харьцааны стандартад хамгийн ойр хэлбэртэй, хамгийн тохиромжтой хэлбэртэй хамар, эрүү нүүрний тэгш хэмтэй хэмээн өндрөөр үнэлсэн байна.

Кейт Миддлтон 86.82%-ийн үнэлгээгээр хамгийн дур булаам гүнж нарын жагсаалтанд тавдугаар байранд оржээ.

Хамгийн дур булаам эрэгтэй жүжигчин

Алтан харьцааны дүрмийн дагуу дэлхийн хамгийн дур булаам эрэгтэй жүжигчин 92,15% оноо авчээ. Тэр жүжигчин бол Леонардо ДиКаприо биш, Роберт Паттинсон юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу