Дауны синдромтой Испани охин, хэрэв чи үнэхээр авьяастай бол таны мөрөөдлийн зам үргэлж нээлттэй байдгийг нотолжээ

0
569

Хэрэв чамд чин үнэн, жинхэнэ мөрөөдөл байгаа бол юу ч болсон хамаагүй биелэх болно гэж Испанийн загвар өмсөгч Мариан Авила хэлсэн бөгөөд үүнийг ч нотлон харуулжээ. Дау ны си ндромтой бяцхан охин загвар өмсөгч болох мөрөөдлийн замдаа хөл тавьсан аж. Бид зорилгодоо хүрч чадсан энэ авъяаслаг залуу эмэгтэйн түүхийг тантай хуваалцахыг маш ихээр хүссэн юм.

Мариан хүүхэд байхаасаа загварын ертөнцөд хөл тавьж, загварын шоунд оролцохыг мөрөөддөг байжээ. Охиныг мөрөөдөлдөө хүрэхэд юу ч саад болж чадаагүй аж.

2016 онд тэрээр 10 сарын хугацаатай загвар өмсөгчийн мэргэжлийн дамжааг дүүргэсэн байна. Тэр жилдээ Мариан охин Мадрид хотод зохион байгуулагдсан Лина Лавины зохион байгуулсан буяны шоунд загвар өмсөгчөөр оролцжээ.

Түүний хамгийн их мөрөөддөг зүйл бол алдартай загварын долоо хоногуудын нэгэнд оролцож, загварын тайзан дээр алхах явдал байсан юм. Энэ нь биеллээ олох хувь тавилантай байжээ.

Алдартай дизайнер Талиша Уайт 2018 оны 9-р сарын 8-нд Нью Йоркийн загварын долоо хоногт түүнийг тайзан дээр алхахыг зөвшөөрсөн захиа илгээжээ.

Түүнд хамгийн ихээр тусалдаг, түүнийг маш ихээр дэмждэг хүн бол түүний эгч. Эгч нь ихэнх цаг хугацааг Марианд зориулдаг бөгөөд бүх гэрэл зургийг нь дарж өгдөг гэнэ.

“Тэр мөч бол үнэхээр сэтгэл хөдөлгөм байсан. Хэлэх ч үг алга. Энэ бол миний мөрөөдөл байсан. Хэрэв чи жинхэнэ мөрөөдөлтэй л бол тэрхүү мөрөөдөл чинь ямар ч саад бэрхшээлгүй биелэх болно гэдгийг би бүх дэлхийд батлан харуулахыг хүссэн юм” гэж охин загварын долоо хоногт алхсаныхаа дараа сэтгэгдлээ хуваалцжээ.

Уг туршлага нь Марианы хувьд загварын салбарын үүд хаалгыг нээж өгсөн юм. Тэрээр одоо 23 настай бөгөөд Испанийн Аликанте хотын Бенидормт амьдардаг. Тэрээр “Levi’s” брэндийн шинэ кампанит ажлын албан ёсны нүүр царай болжээ.

Тэрбээр загвар өмсөгч, фото моделын ажлаа хийхээс гадна дууны хичээлд хамрагдаж, англи хэл сурч байгаа аж.

Арваннэгдүгээр сарын 14-нд Мариан загвар өмсөгч, бусдад үлгэр дууриалал болж амжилтанд хүрснийхээ төлөө 2020 оны Куинси Жонсын онцгой өмгөөлөгчийн шагналыг хүртжээ.

Ийм сэтгэлийн тэнхээтэй, хүнд хэцүү бэрхшээлийг үл харгалзан урагшлах хүсэлтэй бүсгүйн түүх олон хүнд урам зориг, итгэл найдвар хайрласан юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу