Аливаа ямар ч өрөөг жижигхэн , давчуу харагдуулдаг 16 гэр ахуйн тавилга, хэрэгсэл

0
226

Орчин үеийн интерьер дизайн нь таны гэр орныг тохь тухтай байлгах баталгаа биш юм. Энэ бол жижиг, нарийн ширийн зүйлсийн тухай асуудал юм. Заримдаа хөшиг, ханын обой эсвэл хивс гэх мэт энгийн зүйлс таны байшингийн харьцааг өөрчилж чаддаг аж.

Тэдгээрийн тусламжтайгаар та өрөөний харагдах байдлыг хүссэнээрээ томруулж, жижигрүүлж, бас гэрэлтүүлгийг нь тохируулах боломжтой юм. Ингээд бид та бүхэндээ ямар ч өрөөг жижиг харагдуулдаг 16 энгийн гэр ахуйн хэрэгсэл, тавилгыг танилцуулж байна.

1. Том хэмжээтэй ханын зураг

Ханын зургийг том хэмжээтэй хэвлэх нь хэтэрхий их анхаарал татаж, өрөөг жижиг харагдуулдаг. Хэрэв та эсрэг нөлөө үзүүлэхийг хүсч байвал цайвар өнгө, жижиг хэвлэмэл зураг бүхий ханын зургийг сонгоорой. Энэ нь илүү их гэрлийг тусгаж, өрөөг илүү нээлттэй, агаарлаг харагдуулах болно.

2. Задгай тавиуртай номын шүүгээ

Хэрэв танай өрөө жижиг бол задгай номын шүүгээтэй хамт бүр ч жижиг харагдах болно. Дизайнер Ким Гордон “Эмх замбараагүй харагдах байдлыг нуух үүднээс хаалгатай номын шүүгээг хэрэглэж үзээрэй” гэж хэлжээ.

3. L хэлбэртэй буйдан

Өнөө үед L хэлбэртэй буйданд хүн бүхэн дуртай юм шиг санагддаг, гэхдээ тэд орон зайн урсгалыг хязгаарлаж, өрөөг умгархан болгож харагдуулдаг. L хэлбэртэй буйдан нь том задгай орон зайд төгс төгөлдөр боловч өрөөний хэмжээ бага байх үед тэд таны өрөөг улам жижигхэн харагдуулах болно.

4. Аливаа өрөөний чимэглэлийг нүдний түвшинд байлгах

“Тавиур, чимэглэл, энэ бүх зүйлийг ердийнхөөс бага зэрэг өндөр өлгөдөг” гэж интерьер, тавилгын дизайнер Жон Линден хэлэв. Энэ нь нүдийг дээшээ тааз руу чиглүүлэхэд тусална. Нэг ёсондоо энэ нь шууд утгаараа илүү их орон зай нэмж өгдөг аж.

5. Толины тусгалыг буруу байрлуулах

“Country Living UK” сэтгүүлийн редактор Эмма Притчард толины тусгалыг цонхны өмнө байрлуулахыг зөвлөж байна. Энэ нь байгалийн гэрэл нэмж, унтлагын өрөө эсвэл зочны өрөөг илүү өргөн цар хүрээтэй болгодог аж.

6. Өрөөний үүдний тавилга

Аливаа өрөөний үүдний дэргэд сандал, буйдан гэх мэт нүсэр зүйлс тавих нь таны өрөөг жижигхэн харагдуулдаг. Тиймээс аль болох үүдний хэсэгт элдэв тавилга, хэрэгсэл бүү байрлуул.

7. Хөл харагдах боломжгүй байгаа сандал эсвэл буйдан

8. Өндөр түшлэгтэй ор

Унтлагын өрөөнд Ази хэв маягийн намхан ор хамгийн тохиромжтой. Зочны өрөөний хувьд хэт өндөр биш (гэхдээ тохилог) түшлэгтэй сандлуудыг сонгоорой, ингэснээр таны орон зай илүү нээлттэй том харагдах болно.

9. Зузаан хөшиг

Сатин эсвэл хилэнгээр хийсэн зузаан хөшиг нь таазыг доогуур харагдуулж, өрөөнд үл үзэгдэх хана босгосон мэт харагдуулна. Нэмж дурдахад тэд цонхоор тусаж буй гэрлийг өөртөө шингээдэг.

10. Буйдан дээр бараан эсвэл олон өнгийн хээтэй дэвсгэр тавих

Хар бараан өнгөнүүд нь орон зайн хэмжээсийг багасгадаг. Тиймээс аль болох цайвар өнгийн дэвсгэр даавууг сонгоорой.

11. Буйдан эсвэл орны дэргэдэх жижиг хивс

12. Том тоглоомууд

13. Таазны сэнс

14. Шалны гэрэл

15. Хананы эсрэг буй тавилга

16. Дүүжин тааз

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу