Бид яагаад унтаж байхдаа хоёр хөлөө хооронд нь үрдэг бэ? Уг үйлдлийн шалтгаан нь чухам юу вэ?

0
323

Бид илүү амархан унтахын тулд өөрөө ч мэдэлгүйгээр хөлөө хооронд нь үрнэ. Бид иймэрхүү сонирхолтой сэдвүүдэд дуртай байдаг бөгөөд энэ зуршлын цаана чухам ямар шалтгаан байж болохыг олж мэдэхийн тулд бага зэрэг судалгаа хийсэн юм.

1. Энэ нь нойрны эмгэгийн шинж тэмдэг байж болох юм

Таны хөлөнд нөлөөлдөг “үе мөчний эмгэг” гэж байдаг бөгөөд улмаар шөнийн нойронд таны хөлийн булчин олон удаа татдаг аж. Энэ нь танд сөргөөр нөлөөлж, өдрийн цагаар нойр хүргэж болзошгүй юм. Хэрэв та орондоо хөлөө үрж байвал энэ нь нойрны эмгэгийн шалтгаан байж болзошгүй.

2. Өөр нэг эрүүл мэндийн асуудал, шалтгаан байж болох юм

Хэрвээ та орондоо хэвтэж байхдаа хөлөө хооронд нь үрэх нь танд тайвшрах цорын ганц арга зам болж байвал энэ нь тайван бус хөлний синдромтой гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, энэ бол мэдрэлийн эмгэг бөгөөд танд зөв амрах боломжийг олгодоггүй аж. Уг эмгэгт өртсөн эсэхийг баталгаажуулахын тулд та мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй.

3. Энэ бол өөрийгөө тайвшруулах ухамсаргүй арга юм

Бид үүнийг хийснээр тухтай байдлыг мэдэрч, улмаар бид тайвширдаг аж. Арьс нь гадны нөлөөнд маш мэдрэмтгий байдаг тул энэ нь стрессээр дүүрэн өдрийн дараа бидний тайвшрах чадварыг сайжруулах хүчтэй хэрэгсэл болж өгдөг юм.

4. Энэ нь зүгээр л зуршил байж болох юм

Олон хүмүүс хөлөө үрж байгаагаа анзаардаггүй. Энэ нь дээр дурдсан хэд хэдэн шалтгаанаас болж тохиолддог ч гэсэн, бас энгийн зуршил болж хувирах боломжтой байдаг аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу