Японы “Kamenya Omoto” компани бодит 3D маск худалдаанд гаргаж байгаа бөгөөд тэд хүмүүсийн нүүр царайны дүр төрхийг худалдаж авч байна

0
228

Хэрэв та нүүр царайгаа худалдахыг зөвшөөрч байвал Японы “Каменя Омото” компанид тавтай морилно уу. Тэд таны нүүрийг ашиглах эрхийнхээ төлөө 380 доллар төлөхөд бэлэн байна. Тэд бодит 3D маскыг хийж худалдаанд гаргахаар шийджээ. Хэрэв хүмүүс таны дүр төрхийг илүү худалдаж авах дуртай бол танд борлуулалтын тодорхой хувийг нэмж төлөх аж.

Тус компани нь бодит нүүрнээс гипер-бодит маск хийж, 940 доллараар зарахаар төлөвлөж байгаа аж.

Эхэндээ компани нүүр царайгаа зөвхөн Токио хотын оршин суугчдаас худалдаж авахаар төлөвлөж байсан ч гэсэн нүүр царайгаа ху далдахыг хүссэн маш олон хүмүүс байсан тул компани сугалаа ашиглан хүмүүсийг сонгохоор шийджээ.

20-оос дээш насны Токио хотын ямар ч оршин суугч сугалаанд оролцох боломжтой. Гэрээ хүлээн авагч нь өөрийгөө хэн болохыг илчлэх ёсгүй бөгөөд компани нь эргээд хөтөлбөрт хамрагдсан хүмүүсийн хувийн мэдээллийг задруулахгүй байх үүрэг хүлээх аж.

“Шинжлэх ухаан бодит болж байна” гэж тус компанийн ерөнхий менежер хэлжээ. Ирээдүйд яг тантай ижил царайтай хүмүүсээр дүүрсэн ертөнц бий болохыг үгүйсгэхгүй.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу