Витамин В-ийн арьсанд үзүүлэх ач тус

0
721

Бүх эмэгтэйчүүд, охидууд үзэсгэлэнтэй, эрүүл, ид шидийн мэт сайхан арьстай болохыг мөрөөддөг. Арьсаа зөв, цаг тухайд нь арчлах нь нүүр, биеийн арьсны залуу насыг авардаг. Витамины уусмал бүхий маск, гоо сайхны бүтээгдэхүүнд витамин нэмэх, витамины комплекс хэрэглэх нь арьс, бие махбодийн хөгшрөлтөөс урьдчилан сэргийлэх маш сайн арга юм.

Нүүрний өнгөө алдаж, үрчлээтэж буй арьсанд Витамин В нь нэн тустай. Витамин В-ийн хэрэглээ нь арьсны янз бүрийн эм гэгийг эмчлэхэд тустай. Эдгээр нь усанд уусдаг амин дэмүүд бөгөөд арьсны эрүүл мэндийг дэмжихэд өдөр бүр шаардлагатай байдаг аж.

Витамин В1 нь арьсны үрчлээсийг толигор болгож, гүн үрчлээг бага үрчлээтэй болгодог. Энэ нь арьс унж ихаас гадна хөгшрөлтөөс сэргийлж чаддаг.

Витамин В2 нь үрэ всс эн арьсыг эдгээж, бодисын солилцооны үйл явцыг түргэсгэх замаар гэрэлтсэн, эрүүл өнгийг буцааж өгдөг.

Витамин В3 буюу ниацин нь цусны эргэлтийг сайжруулж, арьсны чийгшлийг нэмэгдүүлэхэд тусалдаг. Энэхүү витамины дутагдал нь өөх тосны солилцооны үйл явцад саад учруулж улмаар ба тга үүсгэдэг. Тиймээс Витамин В3 нь эрүүл арьсанд зай лшгүй шаардлагатай юм.

Витамин В5 нь стрессийг багасгах, бөөрний дээд булчирхайн үйл ажиллагааг дэмжих үүрэгтэй бөгөөд энэ нь ба тга үүсэх үйл явцад саад учруулж, толигор, сайхан арьсыг үүсгэдэг.

В6 витамин нь тэжээллэг, чийгшүүлэгч, хүчирхэг хамгаалалт, нөхөн сэргээх шинж чанартай тул арьсыг гадны тү рэм гий орчин, салхи, нарны хэт ягаан туяа, хүйтэн идэвхтэй эсэргүүцэх боломжийг олгодог аж.

Фолийн хүчил (B9) нь ба тга арилгахад тусалдаг. В12 витамин нь арьсны элдэв туу ралтаас урьдчилан сэргийлэхэд тусалдаг аж.

В витамины комплексийг бүх төрлийн арьсанд хэрэглэж болно. Хэрэв хувь хүний ​​сөрөг хариу урвал байхгүй л бол та үүнийг тогтмол ашиглах хэрэгтэй: нүүрний арьс тань ийм тансаг арчилгаанд талархах болно.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу