Оюун ухааныг тайвшруулж, стресс тайлахад туслах гүнзгий амьсгалын дасгал

0
21

Амьсгалын янз бүрийн арга техник нь бидний сэтгэл санааны болон бие махбодийн сайн сайхан байдалд маш эерэгээр нөлөөлдөг аж. Ийм аргуудын нэг бол гүнзгий амьсгалын дасгал юм. Хурдан бөгөөд хялбар, уг дасгал нь таны амьдралын чанарыг сайжруулж чадна. Тусгай тоног төхөөрөмж эсвэл зориулалтын цагийн хуваарь шаардагдахгүй. Шаардлагатай гэж мэдрэх бүртээ уг дасгалыг хийх боломжтой.

Амьсгалын дасгал нь стрессийн түвшинг бууруулдаг, өөрөөр хэлбэл стресст үзүүлэх бие махбодийн хариу үйлдлийг бууруулдаг. Стресс бага байх нь сэтгэл санааны сэргэлэн байдлыг бий болгож, дотоод эрхтнүүдийг хүчилтөрөгчөөр сайн хангадаг юм.

Энэхүү гүнзгий “амьсгалын дасгал” нь 3 алхамтай.

Нэгдэх алхам. Хамраараа гүнзгий амьсгаа авна. Амьсгаа авахдаа удаан, 4-5 секундын турш сунгаж авахыг анхаараарай. Хоёрдахь алхам. 10 секундын турш амьсгаагаа түгжинэ. Хэрэв боломжтой бол 15 секунд түгжвэл бүүр сайн. Гуравдахь алхам. Найман секундын турш аажмаар амьсгалаа хамраараа гаргаарай. Уг дасгалыг 9 удаа давтаж хийгээрэй.

Өдөр бүр хэдхэн минутын турш өөрийгөө тайвшруулж, эрүүл саруул байдалд аваачиж, амьдралаа тэнцвэржүүлээрэй. Уг амьсгалын техник нь хүн бүрийн хувьд энгийн, практик тайвшрах арга юм.

Хэрвээ та дасгалын явцад сатаарвал бие махбодоо тайвшир гэж хэлээд ухамсартайгаар аажмаар амьсгалаа үргэлжлүүлээрэй.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу