Эцэг эхийн хувьд та үнэхээр гайхалтай ажил хийж байгааг илтгэх 6 шинж тэмдэг

0
14

Оскар Уайлд нэгэнтээ “Хүүхдийг сайн сайхан болгох хамгийн сайн арга бол тэднийг аз жаргалтай болгох явдал юм” гэж хэлсэн байдаг. Хүүхдийг эрүүл, аз жаргалтай байлгах нь эцэг эхийн зорилгын тэргүүлэх чиглэл байж болох ч илүү чухал бөгөөд ашигтай бусад хүчин зүйлс нь хамтын үйл ажиллагаа болон зуршил юм.

Хүүхдүүдтэйгээ харьцах харьцаагаа сайжруулж, тэднийг илүү сайн хүн болгоход нь туслаж буй эцэг эхчүүдийн зарим нэгэн шинж тэмдгүүдийг энэ нийтлэлдээ оруулж байна.

1. Хүүхэдтэйгээ харилцахдаа тэдний нүд рүү нь харах

Гайхалтай харилцаа холбоог эхлүүлэх хамгийн энгийн арга замуудын нэг бол тэдэнтэй ярилцах үедээ шууд нүд рүү нь харах явдал юм. Энэ нь таны хүүхдэд өөрийг нь сонсож байгааг мэдрэхийн зэрэгцээ тантай ярих урам зоригийг өгдөг аж.

2. Уучлалт гуйх хэмжээний даруухан байх

Мэдээжийн хэрэг та болон таны хүүхдийн хооронд маргаан гарч болзошгүй. Хэний буруугаас үл хамааран эцэг эхчүүд уучлалт гуйх нь маш чухал юм. Эхэндээ энэ нь танд хэцүү мэт санагдаж болох ч алдаагаа хэрхэн даван туулах, яагаад буруу болохыг тайлбарлах нь хүүхэддээ чин сэтгэл, илэн далангүй байдлыг зааж ойлгуулах болно.

3. Хүүхэдтэйгээ хамт мөрөөдөх

Эцэг эхийн хувьд хүүхдүүдээ мөрөөдөл, хүсэл эрмэлзэлтэй байхыг уриалах нь чухал. Гэхдээ үүнээс илүү чухал зүйл бол тэдний авъяас чадварынх нь төлөө дэмжлэг үзүүлж, зорилгодоо хүрэхэд нь туслах явдал юм. Судалгаанаас харахад дэмжлэг үзүүлж байгаа эцэг эх нь хүүхдүүдийнхээ ирээдүйн амжилтанд хүрэх томоохон хүчин зүйл болдог аж.

4. Цагийн хуваарийн дагуу ажиллах

Хүүхдүүддээ бага наснаас нь эхлэн хоол ундны цаг, хичээлээ давтах цаг, тоглох зугацаах цаг, унтах цаг гэх мэт хуваарийг хэрэгжүүлснээр та болон таны хүүхдийн хооронд итгэлцэл бий болно. Ахимаг насны хүүхдүүдэд дэг журам, сахилга бат, зохион байгуулалтыг амьдралд нь суулгаж өгснөөр тэднийг бие даасан, хариуцлагатай болоход нь туслах болно.

Судалгаанаас харахад гэр бүлээрээ хамт хооллох нь хүүхдүүдийг илүү аз жаргалтай байлгаж, илүү сайн харилцаатай болгодог аж.

5. Хүүхдийнхээ хувьд та анхны багшийн үүргийг гүйцэтгэх

Эцэг эх бол хүүхдийн анхны багш билээ. Хүүхдүүддээ анхны үгийг заахаас эхлээд сайн дадал хэвшүүлэх, хүрээлэн буй орчинг сурч мэдэхээс эхлээд тэднийг өсгөх, тэдэнд аливааг заах нь эцэг эхийн үүрэг юм. Унтахаасаа өмнө ном унших эсвэл тоглох цагаараа зугаацах нь хүүхдүүдийнхээ амьдрал, туршлагыг баяжуулахаас гадна тэдэнд цаг заваа зориулж, хайр, анхаарал халамжийг мэдрэх боломжийг олгодог.

6. Хүүхдийнхээ ард хэзээ зогсохоо мэддэг

Эцэг эхийн үүрэг бол хүүхдээ хамгаалах, тэдэнд анхаарал хандуулах явдал юм, гэхдээ хүүхдийнхээ хүсэлд үргэлж бууж өгөх нь өсвөр насныхан болон насанд хүрэгчдэд хандлага муутай болоход хүргэдэг. Судалгаанаас харахад эцэг эхчүүдийг хэт хараа хяналтгүй байлгах нь хүүхдийг худлаа ярих, хуурамч зан гаргах, эрсдэлд орох, шинэ туршлага хуримтлуулахаас болгоомжилдог байна.

Эцэг эхчүүд хэзээ нэг алхам ухарч, хүүхдээ өөрсдөө шийдвэр гаргах, арга хэмжээ авах, аливаа зүйлийг бие даан шийдвэрлэх боломжийг олгохыг зөвшөөрөх хэрэгтэй. Гэсэн хэдий ч та бүтэлгүйтсэн үед нь дэргэд нь байж, туслах ёстой юм шүү.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу