(G) I-DLE хамтлаг “I Burn” нэртэй 4 мини-албомынхоо нээлтийг хийлээ + HWAA видео клип

0
11

(G) I-DLE хамтлаг цоо шинэ цомогтойгоо эргэн ирлээ! Өнөөдөр буюу 1-р сарын 11-нд тус хамтлаг шинэ мини цомог болох “I Burn” цомгийнхоо нээлтийг хийлээ. “DUMDi DUMDi” гарснаас хойш таван сарын дараа эргэн ирэлтээ хийж гэж буй цомог нь са лалтын дараа тохиолддог янз бүрийн сэтгэл хөдлөлийн талаар өгүүлэх аж.

Soyeon цомгоо танилцуулахдаа “Бид дуучид, бас дуу зохиодог уран бүтээлчид. Бид үзэл баримтлалыг дамжуулахаас илүүтэйгээр сэтгэл хөдлөлийг хэрхэн хамгийн сайн хүргэх вэ гэдэг дээр илүү их анхаардаг. Бид са лалтын талаархи мэдрэмжүүд түгээмэл байдаг тул уг зүйлийн сэтгэлийн хөдлөлийг хүргэхийг хүссэн юм. Эдгээр сэтгэл хөдлөлүүд нь роман шиг санагдана гэж найдаж байна.” гэж хэлжээ.

Тус мини албом нь зургаан дуунаас бүрдэж байгаа аж. Yuqi “Би дуу зохиох чадвартай гэдгээ энэ цомгоор дамжуулан харуулж чадсандаа баяртай байна. Ирээдүйд олон янзын дуу хийхийн тулд шаргуу ажиллах болно.” гэж хэлжээ. Тэд цомгийн бүх дуунуудаа өөрсдөө зохиожээ.

1

2

3

4

5

Тэд цомгийнхоо нээлттэй зэрэгцүүлээд цомогт багтсан “HWAA” дууныхаа видео клипийг цацсан байна. Ингээд бүгдээрээ цоо шинэ клипийг нь хүлээн аван үзэцгээе.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу