“Back” гэсэн үг орсон хамгийн өргөн хэрэглэгддэг 7 холбоо үйл үг

0
1401

Энэ удаа би та бүхэндээ 7 Most Common Phrasal Verbs with Back буюу Back гэсэн үг орсон хамгийн өргөн хэрэглэгддэг 7 холбоо үйл үгийг зааж өгөх болно.

Back down – Өөрийн буруу болохоо хүлээн зөвшөөрөх эсвэл ямар нэгэн зө рчил тэ мцэл, ма ргаан мэ тгэлцээнд бууж өгөх гэсэн утгыг илэрхийлнэ. Жишээ өгүүлбэрийг харцгаая.

Eventually, Roberto backed down and apologized – Эцсийн дүнд, Роберто бууж өгөөд уучлалт гуйсан.

Back somebody up – туслах, дэмжих, тусламж дэмжлэг үзүүлэх гэсэн утгыг илэрхийлнэ. Жишээ өгүүлбэрийг харцгаая.

If I ask for more money will you back me up? – Хэрвээ би чамаас дахиад мөнгө асуувал, чи надад туслах уу?

Back something up – гар утас болон компьютер дээрх мэдээлэл, файл гэх мэт чухал зүйлсээ хуулж авах, олшруулж авах гэсэн утгыг илэрхийлнэ. Жишээ өгүүлбэрийг харцгаая.

You should always BACK UP important files and documents – Чи чухал файлууд болон бичиг баримтуудаа үргэлж олшруулж хуулж авч байх хэрэгтэй шүү.

Back up – Хойшоо ухрах, хойшлох гэсэн утгыг илэрхийлнэ. Жишээ өгүүлбэрээ харая. You can back up another two feet – Чи дахиад хоёр алхам хойшоо болж болно.

Back away – Ерөнхийдөө Back Up-ийн хойшоо ухрах гэсэн утгатай ойролцоо хэллэг. Холдоцгоо, Хойшоо болцгоо, Цаашаа бай, Зайгаа барь гэсэн утгыг илэрхийлнэ. Жишээ өгүүлбэрийг харцгаая.

The policeman slowly backed away from the ro bber. – Ца гдаа дээ рэмчнээс удаанаар зайгаа барьж хойш болов.

Back out – Эцсийн мөчид бодлоо өөрчлөх, ямар нэгэн зүйл дээр амлалт өгчихөөд эсвэл зөвшөөрөл өгчихөөд гэнэт тэрхүү зүйлээ цуцлах, болих гэсэн утгыг илэрхийлнэ. Жишээ нь: The investors backed out of the deal. – Хөрөнгө оруулагч нар гэрээ хэлэлцээрээ цуцласан.

Back in – Араараа ухрах гэсэн утгыг илэрхийлнэ. Энэ нь ихэвчлэн машин тэрэг барьж байгаа тохиолдолд хэрэглэгддэг. Жишээ өгүүлбэрээ харцгаая.

Tom backed his car into a parking space. – Том машины зогсоол руу араараа ухарч машинаа тавив.

Back into – Өмнөх хэллэгтэй утга ойролцоо. Нэг ялгаатай зүйл нь гэвэл араараа ухарч байгаад ямар нэгэн зүйлд тулах, мөргөх гэсэн утгыг илэрхийлнэ. Жишээ өгүүлбэрийг харая. She backed into the wall – Тэр ухраад хананд тулсан.

Back off – Энэхүү хэллэг нь ерөнхийдөө захиран тушаах өнгө аясаар илэрхийлэгддэг. Цэ рэг ар мийн хувьд бол ухрах тушаал, мөн намайг зүгээр тайван орхид надаас хол бай, цаашаа яв гэсэн утгаар илэрхийлэгдэнэ. Жишээ нь: Back off! There is no need to yell at me. – Надаас хол бай, энд надруу ха шгичих ямар ч хэрэг байхгүй.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу