Насны ялгаа нь дэндүү зөрүүтэй байсан 10 киноны хос жүжигчид

0
518

Авьяас бол гайхалтай зүйл. Үгүй бол сайн жүжигчид ямар ч дүрд тоглох чадвартай байдгийг та хэрхэн яаж тайлбарлах вэ? Хөгшин жүжигчид маш амархан ахлах сургуулийн сурагч болж залуу жүжигчид ухаалаг настай хүний дүрийг бүтээдэг шүү дээ. Бид дуртай кинонуудаа дахин үзээд насны зөрүү нь биднийг үнэхээр гайхшруулсан 10 гаруй жүжигчний хослолыг оллоо.

Жастин Тимберлейк болон Оливия Уайлд – In Time (2011)

Энэхүү зөгнөлт кинонд Оливия Уайлд Жастин Тимберлейкийн ээжийн дүрийг бүтээжээ. Кинонд тэрээр 50 настай, хүү нь 28 настай боловч бодит байдал дээр Уайлд Тимберлейкээс 3 насаар дүү юм. Кино дэлгэцнээ гарахад Оливиа 27 настай, Жастин 30 настай байв.

Орландо Блум, Шон Астин, Элижа Вуд – The Lord of the Rings (2001)

Питер Жэксоны гурамсан зохиолд 2931 настай Леголасын дүрийг дөнгөж 24 настай Орландо Блум бүтээжээ. Фродо 50 настай, Сэм 38 настай боловч бодит байдал дээр Астин 30 настай, Вуд дөнгөж 20 настай байжээ.

Анжелина Жоли болон Криспин Гловер – Beowulf (2007)

Анжелина Жоли Криспин Гловероос 11 насаар дүү юм. Гэхдээ энэ нь түүнд Гренделийн ээжийн дүрийг бүтээхэд саад болсонгүй. Тэр үед Жоли 32 настай, Криспин 43 настай байсан.

Леонардо Ди Каприо болон Маргот Робби – The Wolf of Wall Street (2013)

Тэд кинон дээрээ 5 насны зөрүүтэй байсан боловч бодит амьдрал дээр Ди Каприо Роббигоос 16 насаар ах юм.

Нина Добрев болон Ян Сомерхалдер – The Vampire Diaries (2009)

Бодит амьдрал дээр тэд маш хол насны зөрүүтэй. Нина 20 настай, Иан 31 настай байв.

Мерил Стрип болон Шер – Mamma Mia! 2 (2018)

Домогт мюзикл киноны үргэлжлэлд Шер Мерил Стрипийн ээжийн дүрийг бүтээжээ. Тэр үед Чер Стрипээс дөнгөж 3 насаар эгч гэдгийг хэн ч анзаараагүй.

Эмма Уотсон, Дэн Стивенс, Люк Эванс – Beauty and the Beast (2017)

Беллийн дүрд тоглосон Эмма 27 настай байсан бол Дэн түүнээс 8 насаар ах байв. Люк Эванс бол энэ хайрын гурвалжингийн хамгийн ахмад нь байсан бөгөөд тэр үед 38 настай байжээ.

Брэд Питт болон Гвинет Пэлтроу – Seven (1995)

Пэлтроу Питтээс 9 насаар дүү бөгөөд тэр үед дөнгөж 23 настай байсан гэдгийг үзэгчид ч мэдээгүй байжээ.

Уинона Райдер, Анжелина Жоли – Girl, Interrupted (1999)

Уинона Райдер Анжелина Жолигоос 4 насаар эгч юм. Тэд кинон дээрээ 24 настай охидуудын дүрийг бүтээжээ. Жоли энэ дүрээрээ Оскарын шагналыг хүртэл авсан билээ.

Жон Траволта болон Ума Турман – Pulp Fiction (1994)

Зураг авалт хийх үеэр Турман 24 настай, Траволта 40 настай байжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу