Найруулагч Зак Снайдерийн “Justice League” киноны Жокерын бүрэн дүр төрхийг анх удаа илчилжээ

0
312

HBO Max-ийн удаан хүлээлгэж буй найруулагч Зак Снайдерийн “Justice League”-т Жокерийн дүрээр Жаред Лето эргэн ирж буй анхны албан ёсны хоёр шинэ зургийг Vanity Fair олон ил болголоо. Тэрээр 2016 оны “Suicide Squad”-аас тэс өөр дүр төрхийг бүтээсэн бололтой.

“Жокер бол миний бодсон цорын ганц зүйл юм. Би Жокерыг энэ ертөнцөд авчрахыг үргэлж хүсдэг байсан юм ” гэж Снайдер ярилцлагадаа хэлжээ.

“Justice League” нь 3-р сарын 18-нд HBO Max дээр нээлтээ хийх бөгөөд 4 цагийн турш үзэгчдийг огтхон ч уйдахгүй хэмээн мэдэгджээ.

Кино бүтээлийг зохих ёсоор нь дуусгахын тулд ойролцоогоор 70 сая доллар зарцуулсан гэсэн мэдээлэл байна.

Тус киноны зохиол Крис Террио бичсэн бөгөөд гол дүрүүдэд Бэтмэний дүрд Бен Аффлек, Супермэний дүрд Хенри Кавилл, Гайхамшигт эмэгтэйн дүрд Гал Гадот, Акваманий дүрд Жейсон Момоа, Флашийн дүрд Эзра Миллер, Киборгийн дүрд Рэй Фишер, Нуидис Вулкогийн дүрд Виллем Дафое, Лекс Люторын дүрд Жесси Эйзенберг, Алфред Пеннивортын дүрд Жереми Айронс, Марта Кентийн дүрд Дайан Лэйн, Конни Нилсен хатан Хипполитагийн дүрд, Ж.К. Комиссар Гордоны дүрд Симмонс, Лоис Лэйний дүрд Эми Адамс нар тогложээ.

2017 оны 11-р сард нээлтээ хийж байсан “Justice Leauge” кино нь шүүмжлэгчид болон үзэгчдээс янз бүрийн үнэлгээ авсан бөгөөд 300 сая долларын төсвөөр бүтэж, 750 сая долларын ашиг орлого олж байсан юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу