Хүйтэн цаг ууртай орнуудын эцэг эхчүүд яагаад хүүхдүүдээ гадаа унтуулж амруулах ёстой вэ?

0
476

Энэхүү дадал зуршлын ашиг тус, хо р хө нөөлийн талаар батлагдсан олон судалгаа байдаггүй ч нялх хүүхдээ задгай агаарт байлгадаг эцэг эхчүүд хүүхдээ өвөл унтуулахаас нааштай үр дүнг ажиглаж байна. Бид дэлхийн янз бүрийн уламжлал, зан заншлыг хүндэтгэдэг. Ялангуяа гадаа унтах нь ихэнх хүмүүсийн цо чролд хүргэж болзошгүй боловч энэ нь тийм ч аюултай биш юм.

Гадаа өвлийн хүйтэнд унтах нь олон хүний ​​хувьд соёлын шок

Хэрэв та Финлянд, Исланд эсвэл Скандинавын бусад орнуудад хаа нэгтээ гадаа тэргэн дээрээ унтаж байгаа хүүхдийг харах маш их магадлалтай. Хүйтэн агаарт унтаж байгаа нялх хүүхдийг харах нь тү гшүүртэй мэт санагдах боловч эцэг эхчүүд энэхүү дадал зуршлын олон давуу талыг мэдэрч байна.

1. Хүүхэд дулаан илчээ хадгалж үлддэг

Эцэг эхчүүд гаднах температур хүйтэн байж болох ч нялх хүүхдийг дулаан байлгахыг нэн тэргүүнд анхаардаг. Нялх хүүхдээ давхарлаж дулаалж хэвтүүлэх, дулаан хувцас, тухайлбал ноосон даавуутай хувцас өмсүүлж, зузаан хөнжил нөмрөгтэй байлгадаг.

2. Дархлаа бэхждэг

Гэрт унтдагтай харьцуулахад гадаа унтах нь илүү сайн бөгөөд дархлаа сайжирч, нялх хүүхдүүдийг тайвшруулдаг болох нь ажиглагджээ.

3. Тэд илүү удаан унтдаг

Финландад явуулсан судалгаагаар хүүхдүүд гадаа унтах үедээ илүү удаан унтдаг болохыг олж мэджээ. Гадаа унтах нойр нь бараг 3 цаг үргэлжилсэн бол дотор нойр нь ердөө 1-2 цаг гэдгийг дурдсан байна.

4. Сургуулиуд энэ дадлыг дэмжиж ажилладаг

Швед, Дани зэрэг орнуудад, мөн саяхан, Их Британид сургуулиуд хүүхдүүдийг гадаа тоглуулж, гадаа хооллож, унтаж амрахыг уриалж эхэлсэн байна. “Жаахан цэвэр агаар хэнийг ч зовоохгүй” гэсэн үг байдаг шүү дээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу