Ичимхий бүрэг хүмүүс анхны харцаар их зантай юм шиг харагддаг, тэгэхээр хүн бүхнийг анхны харцаар дүгнэх хэрэггүй

0
433

Ичимхий хүмүүс дотогшоо эсвэл экстраверт байж болно, гэхдээ ихэвчлэн тэднийг их зантай гэж буруугаар ойлгох хандлагатай байдаг. Ялангуяа тэд сэтгэл татам байвал тэднийг сөрөг байдлаар үнэлэх магадлалтай гэж Индианагийн Их сургуулийн сэтгэл судлаач Берни Кардуччи хэлжээ.

Хэрэв бид ичимхийрвэл нээх их ярихгүй байх хандлагатай байдаг. Гэхдээ бид чимээгүй байх үед хүмүүс бидний юу бодож байгааг мэдэх нь хэцүү байдаг шүү дээ. Илүү илэн далангүй зарим хүмүүс чимээгүй хүмүүсийг урьдчилан тааварлашгүй гэж боддог.

Нийгэмд санаа зовох нь бидний биеийн хэлэнд бас нөлөөлж, гацсан мэт сэтгэгдэл төрүүлдэг. Хэрэв та байгалиас заяасан “найрсаг бус” нүүрний онцлог шинжтэй бол нэмэр алга. Хэрэв та өөрөө дотогшоо хүн бол энэ нь бүр ч хэцүү бөгөөд энэ нь танд ганцаараа байх цаг хугацаа шаардагдана. Бусадтай зугаалахгүй байхыг сонгох нь таныг биеэ тоосон шинжгүй болгож чаддаг.

Ихэвчлэн бид хүмүүсийн хүлээгээгүй зүйлийг хийх эсвэл хүмүүсийн хүлээдэг зүйлийг хийхгүй байх үед тэд үүний шалтгааныг олох хэрэгтэй гэж боддог. Тиймээс бид тэдний эргэн тойронд ойрхон байгаа хүмүүстэйгээ харьцуулбал өөрөөр ажиллахад тэд өөрсдийгөө бидэнд хангалтгүй гэж бодож байгаа юм шиг сэтгэгдэл төрж магадгүй юм.

Одууд хүртэл ийм асуудалтай тулгардаг

Зендаяа бага насныхаа ичимхий зангаа ялан дийлэхийг хичээдэг байжээ. Түүний стилист нэгэнтээ түүнд хүйтэн хөндий гэж хэлээд, түүнийг ярихгүй болохоор муухай их зантай гэж боддог байсан гэдгээ хэлсэн байна. Гэхдээ үнэндээ тэр дэндүү сандарсан байсан аж.

Хүмүүс Рианнаг өөртөө итгэлтэй гэж боддог ч гэсэн үнэн хэрэгтээ тэр маш ичимхий аж.

Зейн Малик өөрийгөө тийм ч нээлттэй хүн биш гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Тэр үнэндээ маш дотогшоо чиглэсэн хүн юм.

Хүмүүс Белла Хадидийг олон нийтийн сүлжээнд түүнийг их зантай эсвэл сүрдмээр юм шиг гэж боддог, гэхдээ тэрээр тэдний бодож байснаас тэс өөр хүн юм. Тэрээр шинэ хүмүүстэй харьцах дуртай бөгөөд камерын өмнө л таагүй мэдрэмжийг мэдэрдэг гэжээ.

Гэхдээ буруу ойлголтоос зайлсхийх арга зам бий

Ярих бүрт хэцүү байвал нүүр, биеээрээ инээмсэглэх, толгой дохих, мөрөө хавчуулах гэх мэтээр ярихыг оролдож болно. Гэсэн хэдий ч, энэ бүх нэмэлт хүчин чармайлтыг үл харгалзан зарим хүмүүс таныг буруугаар ойлгодог хэвээр байгаа бол цааш явах цаг болсон байх. Заримдаа өөр хүн биш байхаас илүү их зантай харагдсан нь дээр.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу