Бид бүгд өөрсдийн шүтээнүүдтэй. Зарим хүмүүс дуртай алдартнуудынхаа бүтээсэн кино, хөгжмийг худалдаж авч, зарим нь бүр тэдэнтэй ижил хувцас өмсдөг. Бидэнтэй адилхан алдартнуудад ч гэсэн өөрсдийн шүтдэг шүтээнүүд байдаг. Эцсийн эцэст тэд яг л бидний адил эгэл хүмүүс шүү дээ.
Женнифер Лоуренс – Кардашианчууд
Женнифер Лоуренс Кардашиануудын үнэнч фен аж. Тэрээр тэдний шоуг үзэх дуртай.
Билли Айлиш – Жастин Бибер
Билли Айлиш багаасаа Жастин Биберийн шүтэн бишрэгч байжээ. Coachella 2019 наадам дээр охины мөрөөдөл биелсэн. Бибер Айлишийг анзааран тэврэсэн аж.
Энн Хэтэуэй – Леонардо Ди Каприо
Леонардо Ди Каприод дургүй хүн бараг л байхгүй болов уу. Жүжигчин Энн Хэтэуэй хүртэл түүний шүтэн бишрэгч гээд боддоо.
Майли Сайрус – Хилари Дафф
Майли Сайрус Хиларигийн үнэнч шүтэн бишрэгч байжээ.
Адель – Бейонсе
2017 оны Грэммийн шагнал гардуулах ёслолын үеэр Адель Бейонсег уйлуулсан сэтгэл хөдлөм үгс хэлжээ. Тэрээр бүр бага балчир наснаасаа эхлэн түүний уран бүтээлийг алгасалгүй сонсож өссөн байна.
Тэйлор Свифт – Жастин Тимберлейк
Тейлор Свифт Жастин Тимберлейкийн бүх дууны үгийг мэддэг гэнэ шүү.
Блэйк Лайвли – Эмма Бантон
Блэйк Лайвли бага насныхаа зургийг тавьж, Spice Girls-ийн Эмма Бантон шиг хувцасласан байв. Блэйк 1997 оноос хойш өөр хүн болж жүжиглэж, түүний шүтээн шиг болохыг маш их хүсч байсан аж.
Эмилиа Кларк – Мэтт Лебланк
Game of Thrones киноны од Эмилиа Кларк түүний фен гэж хэлэхийг хэн ч таамаглаагүй.
Рита Ора – Мадонна
Рита Орагийн хэлснээр тэрээр өөрийн шүтээн, поп хөгжмийн хатан хаан Мадоннатай уулзахаасаа өмнө үнэхээр их сандарч байсан гэнэ.
Софи Тернер – Райан Гослинг
Софи Тернер Райан Гослингийн шүтэн бишрэгч гэдгийг бид мэдэхгүй явжээ.