Шүршүүрт орох зав гарахгүй бол таныг аврах өглөөний 9 зөвлөгөө

0
336

Шүршүүрт орох нь битгий хэл явахдаа өглөөний цайгаа ууж амжихгүй явах ямар байдгийг бид бүгд мэднэ. Энэ нь үнэхээр хэцүү юм, яагаад гэвэл өөрсдийгөө цэвэр бус мэтээр санаж, шүршүүрт ороогүйгээ мэдэх онцгүй юм шиг санагддаг. Гэхдээ энэ асуудлыг хурдан засах боломжтой юм. Ингээд та бүхэндээ шүршүүрт орох зав гарахгүй бол таныг аврах өглөөний 9 зөвлөгөөг хүргэж байна.

1. Алимны цууны тоник

Нэг аяга усыг 2 хоолны халбага алимны цуутай хольж хутгаад үс болон арьсандаа шүршээрэй. Алимны цуу нь таны арьсны рН-ийг сэргээж, тэр өдөр үсээ угаагаагүй байсан ч үсийг гэрэлтсэн мэт харагдуулахад тусална.

2. Даавуун материал сэргээгч

Өглөө шүршүүрт орох боломж байхгүй байсан ч гэсэн өдрийн турш хувцсаа сайхан шинэлэг үнэртэй байлгахын тулд хувцсаа өмсөхөөсөө өмнө бага зэрэг сэргээгч цацаж болно. Энэхүү бүтээгдэхүүн таагүй үнэрийг арилгахад тусалдаг бөгөөд шинэлэг мэдрэмжийг хадгалж байдаг тул ерөнхийдөө түшлэгтэй сандлын бүрээс эсвэл хөшиг дээр ашигладаг.

3. Цагаан будааны цаас

Өглөө нүүрээ угааж амжихгүй бол цөөн хэдэн цагаан будааны цаас танд тус болно. Цагаан будааны цаас нь тослог төрхтэй болохоос сэргийлэх болно. Энэ арга нь саван, ус цэвэрлэхийг орлохгүй боловч гялалзсан, нээлттэй нүхийг багасгах боломжтой. Энэхүү арга нь маш энгийн бөгөөд нүүр, хүзүүгээ будааны цаасан даавуугаар зөөлөн арчихад илүүдэл тосыг арьснаас шингээж авах болно.

4. Тальк нунтаг бага хэмжээгээр цацна

Тальк нунтагыг суга, хөл, биеийнхээ хамгийн их хөлс гардаг хэсгүүдэд цацна. Тальк нунтаг нь эвгүй үнэрийг дарахаас гадна биеийнхээ эдгээр хэсгийг хуурай байлгахад тусална. Чухамдаа энэхүү арга нь 19-р зууны үед биеийн үнэрийг арилгах зорилгоор түгээмэл хэрэглэгддэг байсан тул эрт дээр үеэс талькийг зөвхөн нялх балчир хүмүүст зориулан зардаггүй байжээ.

5. Хуурай сойз

Байгалийн гаралтай сойз ашиглан тодорхой тооны хо рт бо дис болон арьсны үхэ жс эн эдээс салж болно. Энэхүү энгийн арга нь эрч хүчийг өгч, өдрийг эхлэхэд хамгийн тохиромжтой болгодог нэмэлт давуу талтай юм.

6. Нойтон салфетка

Хэрвээ та усанд орох завгүй бол биеийнхээ хэсгүүдийг нойтон салфеткагаар арчиж цэвэрлэж болно. Эсвэл чийгтэй алчуураар арчиж болно.

7. Сүүн шингэн болон үнэртэй ус

Шүршүүрт орохгүй байх үед хамгийн түгээмэл сонголт бол бага зэрэг сүрчиг цацах эсвэл үнэртэй тос түрхэж эвгүй үнэрийг далдалж, ямар ч хамаагүй шинэ мэдрэмж төрүүлэх арга юм. Гэхдээ цөөхөн хэдэн хүмүүс мэддэг зүйл бол үнэрийг өдрийн турш удаан байлгахын тулд үнэртэй ус цацаж болно.

8. Хуурай шампунь

Таны үс хэт тослог харагдахгүй байхын тулд гэрээсээ гарахаасаа өмнө үргэлж хуурай шампунь хэрэглэж болно. Хэрэв та ямар нэгэн шалтгаанаар өглөө шүршүүрт орохгүй байхаар төлөвлөж байгаа бол урьд орой нь түрхэж үзэхийг хүсч магадгүй юм.

Үсээ задгай тавьж, хоёр гурван хэсэгт хувааж, үснийхээ үндэс дээр хуурай шампунийг цацаж эхэл. Үүнийг хийхийн тулд 10 минутын турш байлгаад үлдэгдлийг нь сэгсэрч, ердийн байдлаар самнаарай.

9. Эфирийн тос

Гаа, жүрж, нимбэг гэх мэт үнэртэй эфирийн тос нь ба ктерийн эсрэг үйлчилгээтэй бөгөөд энэ нь танд шинэлэг сайхан үнэр өгөхөөс гадна муу үнэртэй тэ мцэхэд тусална. Та эдгээрийг бага зэрэг түрхэж өдрийн турш илүү цэвэр үнэрийг мэдрэхийн тулд хамгийн их хөлс гардаг хэсэгтээ түрхээрэй.

Бонус: Өдөр бүр шүршүүрт орохын зарим үр нөлөө

Зарим хүмүүс өдөр бүр шүршүүрт орох нь хамгийн эрүүл, цэвэрхэн зүйл гэж үздэг. Шүршүүр нь өдөржингөө илүү сэргэг мэдрэмж төрүүлэхэд тусалдаг тул энэ нь гайхах зүйл биш юм. Гэсэн хэдий ч “хэт их цэвэрлэх” нь бас нэг зүйл бөгөөд энэ нь арьсыг цо чроох шалтгаан болдог.

Хүний арьсанд эрүүл байлгахад тусалдаг зарим бичил биетэн байдаг тул хэт их саван хэрэглэх нь таны арьсны хамгаалалтын механизмд нөлөөлж болзошгүй юм. Тийм ч учраас долоо хоногт цөөн удаа шүршүүрт орохыг зөвлөдөг ч та үүнийг хэтрүүлж болохгүй, өдөр бүр шүршүүрт орох шаардлагагүй юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу