Найруулагч Адам Уингард “Face/Off” киноны дахин шинэчилсэн хувилбарыг бустус киноны үргэлжлэл ангийг хийхээр болсон байна

0
379

Godzilla vs. Kong киноны ерөнхий найруулагч Адам Уингард “Paramount Pictures”-ийн “Face/Off” кино төсөл дээр хамтран ажиллахаар болсон билээ. Тэрээр кино зохиолыг бичиж, найруулахаар зэхэж байгаа бөгөөд өөрийн инстаграм дээрээ уг киног шинэчлэн бүтээх эсвэл шинэчлэн дүрслэх биш, харин үнэн хэрэгтээ үргэлжлэл ангийг хийхээр төлөвлөж байгаагаа хэлжээ.

Адам Вингард: “Би Face/Off-ийг хэзээ ч дахин өөрөөр төсөөлж, шинэчилж бүтээж хийхгүй. Энэ бол төгс адал явдалт кино юм. Саймон Барретт бид хоёр шууд үргэлжлэл ангийнх нь зохиолыг бичиж байна!” гэжээ.

Траволта, Кейжийн хамтаар Жоан Аллен, Алессандро Нивола, Жина Гершон, Доминик Свейн, Ник Кассаветс нар кинонд тоглохоор болсон байна.

1997 оны зун дэлгэцнээ гарч байсан “Face/Off” кино нь шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авч, Оскарын шилдэг дууны эффектийн найруулгаар нэр дэвшиж, нийт 245 сая гаруй долларын орлого олж байсан түүхтэй юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу