“Paranormal Activity” аймшгийн франчайзын хамгийн сүүлчийн анги хийгдэхээр болжээ

0
457

Happy Death Day киноны найруулагч Кристофер Ландон “Paramount Pictures”-ийн хит аймшгийн франчайзын хамгийн сүүлийн ангийг найруулахаар болжээ. Түүнтэй хамтран “Underwater” киноны найруулагч Уильям Эубанк ажиллахаар гэрээнд гарын үсэг зурсан байна.

Цувралын долоо дахь анги нь эх сурвалжуудын мэдээллэж буйгаар шинэчилсэн хувилбар эсвэл үргэлжлэл анги гэдгийг тодорхой тайлбарлаагүй байна.

“Paranormal Activity” кино нээлтээ хийсний арван жилийн ой 2019 онд тохиосон билээ.

Хамгийн анхны “Paranormal Activity” нь 15000 долларын төсөв өртөгөөр бүтээгдсэн бөгөөд дэлхий даяар нийт 193 сая долларын ашиг олж байсан юм.

Өмнө нь гарсан зургаан кино нь дэлхий даяар нийт 890 гаруй сая долларын орлого олсон нь тэдний микро төсвийг гайхалтай болгосон юм.

Энэхүү ай мшгийн цуврал нь 2000-аад оны дундуур фенүүдийн хамгийн дуртай франчайзын нэг болсон юм.

Долоо дахь “Paranormal Activity” нь одоогоор 2022 оны 3-р сарын 4-нд нээлтээ хийхээр төлөвлөөд байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу