Таны нүүрний арьсанд хар толбо үүсгэж болох 7 зүйл

0
2

Арьсны асуудалд хамгийн их тохиолддог асуудал бол хар толбо юм. Наранд хо рдохоос эхлээд генетик гэх мэт олон зүйлээс шалтгаалж үүсгэж болно. Бид мэдээж генээ өөрчилж чадахгүй тул арьсаа зөв арчлахын тулд анхаарах хэдэн зүйл байдаг. Заримдаа бид хар толбыг эмчлэхэд анхаарлаа төвлөрүүлдэг боловч юунаас болж үүсэж байгааг нь анхаарч үзэхээ мартдаг. Бид яагаад хар толбо үүсдэг, үүнээс зай лсхийх талаар танд үр дүнтэй зөвлөгөөг өгөхийг хүссэн юм.

1. Дотор гэрэл

Үүнийг цөөхөн хүн мэддэг боловч гэрийнхээ гэрэлд өртөх нь хар толбо үүсгэдэг. Учир нь харагдахуйц гэрэл эсвэл флюресцент гэрэл нь арьсны гиперпигентацид нөлөөлдөг. Энэ төрлийн гэрэл нь компьютер, зурагт, тэр ч байтугай ухаалаг гар утсанд байдаг. Урьдчилан сэргийлэхийн тулд арьс арчилгааныхаа ажлыг эхлүүлэхдээ өдөр бүр нарнаас хамгаалах тосыг хэрэглээрэй.

2. Ба тгаа шахаж авах

Арьсан дээр чинь гарсан ядаргаатай батгыг хараад л шууд шахах хүслийг төрүүлдэг. Гэхдээ та үүнийг хийхгүй байх нь маш чухал юм. Үүний шалтгаан нь үрэ вслээс үүдэлтэй бөгөөд арьсны меланиныг үүсгэж улмаар хар толбо, тэр ч байтугай со рви үүсгэдэг.

3. Нарнаас хамгаалах тосыг алгасах

Бидний зарим нь нарнаас хамгаалах тосыг өдөр бүр (дотор ч гэсэн) хэрэглэж байх ёстой гэдгийг мэддэг. Гэхдээ асуудал бол цөөхөн хүн нарнаас хамгаалах тосыг 2 цаг тутамд дахин түрхэж байх ёстой гэдгийг мэддэг. Ихэнх хар толбо нь нарны туяанаас үүддэг тул өглөөнөөс эхлээд нарнаас хамгаалах тосыг үргэлж түрхэж байгаарай.

4. Шөнийн эмчилгээг арилгахгүй байх

Хэрэв та хэзээ нэгэн цагт арьсны эмчийн үзлэгт орж, хар толбо үүссэн гэж гомдоллосон бол, шөнийн эмчилгээтэй бүтээгдэхүүн хэрэглэхийг санал болгож байна. Зарим бүтээгдэхүүн, ялангуяа хүчиллэг бүтээгдэхүүн нь өө сэв арилгадаг ч гэсэн таны арьсыг цо чроож, хар толбо үүсгэдэг. Тиймээс өглөө нүүрээ угааж, дараа нь нарнаас хамгаалах тос түрхэж арилгахаа мартуузай.

5. Нимбэг болон нарны хослол

Арьсан дээрх хар толбыг арилгах жор болгон нимбэгийг багтаасан байгалийн гаралтай гэрийн эмчилгээний олон аргууд байдаг. Гэхдээ хүмүүсийн мартдаг зүйл бол нимбэгний шүүсийг нарны цацрагтай хослуулбал хар толбо үүсгэдэг эсвэл улам бүр дордуулдаг. Үүнийг фитофотодерматит гэж нэрлэдэг бөгөөд фуранокумарин, псораленс зэрэг бодис нарны гэрэлд хүрэхэд үүсдэг. Ийм зүйл гарахаас зай лсхийхийн тулд нимбэгний шүүсийг арьсан дээрээсээ үргэлж сайтар угааж байх хэрэгтэй.

6. Гидрохинон эсвэл ретинойн хү чил хэт их хэрэглэх

Хар толбо арилгах зориулалттай гидрохинон болон ретинойн хү чил агуулсан гоо сайхны бүтээгдэхүүнүүд байдаг. Асуудал нь тэдгээрийг хэт удаан, өндөр концентрацид ашиглах нь арьсыг цэвэрлэхийн оронд улам дордуулж болзошгүй юм. Дээр дурдсанчлан эдгээр бүтээгдэхүүнийг хэрхэн зөв ашиглахаа ойлгохын тулд дерматологичтой үргэлж зөвлөлдөөрэй.

7. Жирэмслэлт

Гормоны өөрчлөлт жирэмсний үед тохиолддог бөгөөд энэ нь бүрэн байгалийн юм. Эдгээр дааврын өөрчлөлтүүд нь “хлоазма” эсвэл “жирэмсний маск” гэх мэт зүйлийг үүсгэж болзошгүй юм. Аз болоход эдгээр хар толбо нь жирэмслэлт дууссаны дараа бүдгэрэх хандлагатай байдаг. Энэ байдал улам муудахаас урьдчилан сэргийлэхийн тулд нарнаас хамгаалах тосыг үргэлж түрхэж байгаарай.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу